“Late Night” шоунд оролцох үедээ жүжигчин Том Холландер өөрт нь тохиолдсон нэгэн хөгжилтэй түүхийн талаар хуваалцжээ. Тодруулбал, түүний дансанд нэг өдөр “Avengers”-ийн урамшуулал гэсэн гүйлгээний утга бүхий хэдэн сая долларын цалин орж ирсэн байна.
Өдгөө 56 настай жүжигчин эр “Тэр мөнгө бол зөвхөн бокс оффисын эхний ээлжний урамшуулал л байсан. Түүний цалин бус, бүтэн бокс оффисын урамшуулал ч биш. Тийм байхад л долоон оронтой тоо байсан шүү дээ” гэж хошигносон байна.
Жүжигчин эр залуу жүжигчин Том Холландтай төстэй нэртэйгээс гадна нэг агентлагт харьялагддаж байж. Улмаар санхүүгийн багийнхан нь тэдний нэрийг андуурсан байна. Жүжигчин Том Холландын хувьд Марвелын зургаан кинонд хүн аалзны дүрийг бүтээжээ. Тэрбээр дээрхийнх шиг тохиолдолд бус ч энгийн үед, хүмүүстэй утсаар ярихдаа Том Холландертай андуурагдах тохиолдол их байдгаа мөн хуваалцсан байна.