Москвад Украины дайнд татагдсан Орос цэргүүдийн эхнэрүүд эрх баригчдаа шүүмжилж, жагсаж байна. Эдгээр эхнэрүүдийн нөхрүүд нь 2022 оны намар В.Путины зарлигын дагуу цэрэгт татагдсан 300 мянган цэргүүдийн тоонд багтжээ.
Эхнэрүүд ямар тохиолдолд нөхрүүд нь албаа дуусгасан гэж үзэхийг хэлж мэдэхгүй байгаагаа илэрхийлж байв. Тэд цахим сүлжээнд танилцаж, “Гэртээ харих зам” хэмээх бүлгийг үүсгэн байгуулжээ. Гэхдээ тэд дайны талаар өөр өөр байр суурьтай байгаа юм.
Тухайлбал, зарим эхнэрүүд дайныг дэмжиж байгаа бол өөр хэсэг нь дайн зөв сонголт эсэхэд эргэлзэж буй. Харин тэднийг нэгтгэсэн зүйл бол нөхрүүдийнх нь армид зүтгэх хугацаа дууссан гэж үзсэн явдал аж. Байлдаж байгаа цэргүүдийг хэзээ буцаан татах талаар Оросын эрх баригчид тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа юм.
ОХУ-д дайнтай холбоотой аливаа шүүмжлэл үгсийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа. Тиймээс ийм төрлийн эсэргүүцлээ илэрхийлж буй иргэд хэлэх үгийн сонголтоосоо эхлээд байдалд маш болгоомжтой хандаж байна.