БНСУ-ын Apink хамтлагийн гишүүн Жун Юнжиг дагаж, мөрдөж мөшгөсөн хэрэгтэнд түр хугацаагаар хорих ял оноосныг орон нутгийн шүүх мэдэгдлээ.
Тодруулбал, шүүхээс 59 настай шүүгдэгчийг мөрдөн мөшгих гэмт хэргийг шийтгэх тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, нэг жилийн хорих ял оноожээ.
Мөн тэрбээр 100,000 вон буюу 75 ам.долларын торгууль төлж, 120 цаг олон нийтэд тустай ажил хийж, 40 цагийн лекцийн хөтөлбөрт хамрагдахаар шийтгүүлсэн байна.
Шүүгдэгч нь дуучин, жүжигчин бүсгүй рүү 2020 оноос эхэлж мессеж бичиж эхэлсэн. Улмаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэд хэдэн удаа араас нь дагаж, нэг бус удаа гэрт нь түүнийг хүлээж байсан удаатай. БНСУ-д ийм төрлийн гэмт хэрэгт гурван жилийн ял эсвэл 30 сая воны торгууль ногдуулдаг.
БНСУ-ын алдартнууд мөн ийм төрлийн гэмт хэрэгт өртөх тохиолдол их байдаг байна.