Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна. Хөвсгөл нуурын Хадан хүй, Тургийн ам зэрэг газруудад хар хил гарсан байна. Тодруулбал, Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан мэдээлэл байгаа учир иргэд, тээвэрчдэд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бөгөөд Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, баталгаат зам гүүрээр явахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.