Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах, эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Засгийн газраас "ЭТТ" ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барьсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Энэ тогтоолын төсөлд ЭТТ ХК ашигтай ажиллавал ногдол ашиг хуваарилна гэж заасан. Түүнээс жил бүр ногдол ашиг өгнө гэж тусгаагүй. 3 их наяд төгрөгийн ашгийг 3 сая хүнд тараачихвал энэ компанид хөрөнгө оруулж чадахгүй. Мөн энэ компани ихээхэн өртэй. Иймд Баялгийн сангийн хуулийг баталж, тэр хуультай уялдуулах хэрэгтэй. Одоогоор нэг хүнд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах талаар ярихад эрт байна" гэв.