Улс орны эрүүл иргэд, ирээдүйн хойч үе бий болгоход эрүүл мэндийн асуудлаас гадна хамгийн гол нь идэвхитэй дасгал хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг нэн тэргүүнд хөгжүүлэх нь чухал билээ. Үүнээс улбаалж өсвөрийн залгамж халаа шинэ шилдэг залуу тамирчин төрөн гарах, спортыг сонгон хичээллэснээр эрүүл аж төрөх, идэвхитэй, зөв хэв маягтай амьдрах гээд л олон талын ач тусаа өгөх нь дамжиггүй.
Иймээс цаасан дээр байгаа бодлого, чиглэлийн ажлыг зорилтот бас бодит болгон хөрсөн дээр буулгах нь нийтийн биеийн тамирын чиглэлээр ажиллаж буй спортын аргазүйч, багш дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо их ээ. Гагцхүү зүгээр нэг хурал зөвлөгөөн зохион байгуулаад, яриад, хэлэлцээд өнгөрөх бус бодит ажил хэрэг болгохыг гол зарчмаа болгож буй биеийн тамир, спорты салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Засгийн газрын тохируулагч агентлаг, БТСУХ-ноос уг арга хэмжээг нийслэлийн бүр дүүрэг, сум орон нутгийн салбар төлөөллийг оролцуулан явууллаа. Ингээд бид зөвхөн олимпын асуудалдаа анхаараад байх бус бусад чиглэлээр нийтийн биеийн тамирт хэрхэн анхаарч ажиллахыг албаны төлөөллөөс тодрууллаа.
Сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Зөвлөгөөний гол зорилгын талаар тодруулна уу?
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга
Энэ удаагийн зөвлөгөөн биеийн тамир, спортын салбар маань 2023 онд хийсэн ажлынхаа тодорхой үр дүнгүүдийг ярьж хэлэлцэнэ. Дээр нь бид 2024 онд хийх гэж байгаа ажлуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар чиглэл, Засгийн газар болон тэр талаас барьж буй бодлого чиглэлийн талаарх мэдээллүүд мөн дээр нь бидний яг энэ онд хийж хэрэгжүүлэх үндсэн ажлуудынхаа талаар ярилцахаар ингээд биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагуудын 30 гаруй байгууллага бий. Энэ байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнөө хийж байна.
Зөвлөгөөний үр дүнд цаасан дээр буулгасан ажил хэрхэн бодит байдал дээр хэрэгжих вэ?
Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний бодит үр дүн
хөрсөн дээр буух ёстой
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга
Мэдээж бидний хувьд хамгийн гол хүч бол хөдөө орон нутаг, аймаг дүүргүүдийн биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн, албан хаагч, аргазүйчид байдаг. Энэ хүмүүсийнхээ асуудлыг бас мэдээж ярина. Энэ бодлого чиглэлийн хүрээнд бидний гаргаж байгаа зөвлөгөөнөөс гарах удирдамж, чиглэлүүд маань очоод хөрсөн дээрээ хэрхэн буух талаар бид нар энд зөвлөлдөж байгаа юм.
"Эрүүл нийгэм, эерэг хандлага" аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргээс тэргүүлсэнд нь баяр хүргэе?
Аяны хүрээнд БГД-ийн хэмжээнд 17 арга хэмжээнд
335 байгууллагыг хамруулжээ
Баянгол дүүргийн биеийн тамир, спортын газрын дарга Г.Батбаяр
Манай байгууллага маань 2023 онд Биеийн тамир, спортын улсын хороо мөн Олимп, нийтийн биеийн тамирын үндэсний хорооноос зохион байгуулсан "Эерэг хандлага, эрүүл нийгэм" гээд энэ сайхан спортын салбарын байгууллагын албан хаагчид, тамирчид, багш дасгалжуулагчдэд "эерэг хандлага"-ыг түгээн дэлгэрүүлэх, бас энэ тал дээр үнэхээр өгөөжтэй, ард иргэдэд хүрсэн ажил хийсэн. Энэ аяны хүрээнд сайдаасаа бид нар сайн ажилласан гэж хамт олноороо дүүргүүдээс шалгарч, шагналаа авлаа. Тэгээд баяртай байна.
Энэ "Эерэг хандлага, эрүүл нийгэм" аяны хүрээнд манай байгууллага 17 арга хэмжээнд 335 байгууллага хамруулсан юм.
Хөвсгөл аймагт 2024 онд нийтийн биеийн тамир, спортын салбарт ямар бодлого, чиглэлээр ажиллах вэ?
Спортын төрлүүдээр өсвөрийн шигшээ багийг Хөвсгөл аймагт цогцоор нь хичээллүүлнэ
Хөвсгөл аймгийн биеийн тамир, спортын газрын дарга Б.Баярсайхан
Гол онцлох ажил бол Хөвсгөл аймаг "Эрүүл Хөвсгөл, эрүүл аян" зохион байгуулж, явуулсан. Үүнд бол эхний ээлжинд бүх сумдынхаа төрийн албан хаагчдыг эхлээд "биеийн жингийн индекс"-ийг нь тодорхойллоо. Энэ биеийн жингийн индексийг тодорхойлоход манай төрийн албан хаагчдын бараг 75-78 хувь нь биеийн жингийн илүүдэлтэй байсан. Үүнийг бууруулах арга хэмжээг нэг жилийн хугацаанд болзолт уралдаан зарлаж ажилласан.
Үүний үр дүнд төрийн албан хаагчдын биеийн жингийн индексийг жилийн дараа үзэхэд бид 45 хувь хүртэл бууруулж чадсан. Энэ нь бол төрийн албан хаагчид бид манлайлах ёстой, биеийн жингээ удирдаж чаддаг байж бусдад нөлөөлөх ёстой гэсэн энэ уриануудыг хэрэгжүүлж чадаж байгаа. 2024 онд оюутны спортын жил байгаа. Үүнээс гадна өсвөрийн шигшээ багийг жинхэнэ утгаар нь Хөвсгөл аймагт хичээллүүлэх ийм зорилт тавиад спортын холбоодыгоо чадавхжуулах, дэмжих жил болгоод ажиллаад явж байна.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье.