Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болох бөгөөд 16 орны 88 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөнө.
Монголын мөсөнд авирагчид Дэлхийн цомын тэмцээнд 2012 оноос анхлан оролцоход хоёр хүрэл медаль хүртсэн нь Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр нар юм. Дэлхийн цомын манай улсын энэ удаагийн бүрэлдэхүүнээс Н.Хэрлэн дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй бол Н.Сэлэнгэ тус тэмцээнд хоёронтоо оролцсон юм.
Монголын баг тамирчид энэ тэмцээний араас Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.