Засгийн эрхийг найман жил барьж буй МАН 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг бүтээнэ гээд дараах заалтыг оруулж байж. Гэвч доорх арван зорилгынхоо алинд ч хүрэлгүй, олон их наядаар тоологдох мөнгийг цусалж, иргэд нь утаандаа хордож, өлсөж үхэхийн ирмэг дээр тулаад байна.
Ингээд агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг бүтээх, биелэгдээгүй мөрөөдөл болсон заалтуудыг танилцуулъя.
5.3.1. Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
5.3.2. Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана.
5.3.3. Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
5.3.4. Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна.
5.3.5. Нийтийн тээврийн үйлчилгээнд хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэлтийг үргэлжлүүлнэ.
5.3.6. Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана.
5.3.7. Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.
5.3.8. Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
5.3.9. Улаанбаатар хотын "Дулааны цахилгаан станц – 3", "Дулааны цахилгаан станц – 4"-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно.
5.3.10. Дархан цаазат Богдхан уулын экосистемийг хамгаалан, эко коридоруудыг байгуулна.
УТААГҮЙ УЛААНБААТАР 2024.01.09 09:00 ЦАГ