Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.доллар гарахаар байгаа талаар шинжээч танилцууллаа.
Асуудалтай холбогдуулан ЭТТ ХК-ийн захирлын албыг 2016-2018 Ариунболд мэдээллээ.
Тэрээр, Баруун цанхын үйл ажиллагааг 2018 онд ажиллуулж нэг сая гаруй тонн нүүрс гаргаж авсан. Чалкогийн өрийг дарахын тулд гурваас доошгүй сарын өмнө мэдэгдэх байсан юм. Ингээд гурван сарын өмнө мэдэгдэж, өрийг цэгцэлсэн. Намайг ажил авахад Цагаан хадны ажлыг зогсоосон байсан. Бид уртын тээвэр хийдэг байсан. Энэ нь маш зөв шийдвэр гэв.
Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр: Улмаар үнэ тогтоох аргачлалаар тогтоодог болсон. Ингэхдээ хэдээр хэнтэй үнэ тогтоохыг гүйцэтгэх захирал мэддэг байж. Энэ үнийг хэн тогтоодог байсан бэ?
ЭТТ ХК-ийн захирал асан Ариунболд: Бид үнийн судалгаа мэдээж хийнэ. Үүнээс зардлыг нь гаргаж хасаад тооцдог байлаа. Үүнийг гаргадаг газар Стратеги судалгаа болон борлуулалтын газар байсан. Баруун болон зүүн цанхын үнийн зөрүүнээс асуудал гарсан байх.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таныг ажиллаж байсан хугацаанд 98 сая долларын зөрүү байна. Үүнд тайлбар хэлээч?
Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Б.Серикжан: Чалкод уурхайгаасаа нүүрс өгдөг байсан. Хоёр гэрээний үнийн зөрүү ийм байсан байх.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Үнэ тогтоох саналыг хэн оруулдаг вэ? Гарын үсэг нь байгаад байхад үнэ тогтоодоггүй гээд байх юм. Б.Серикжан хариулъя.
Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Б.Серикжан: Би оруулж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Амьдралдаа үнэ тогтоох аргачлалын санал оруулж байгаагүй. Миний эрх мэдэл санал оруулах хэмжээнд байгаагүй. Би тооцоолол гаргадаг.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Тооцоолол хийж байж тогтооно биз дээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Намайг сайд байхад бид Цагаан хадан дээр очиж байсан. Баахан жолоочид барьж идчих гээд байдаг юм. Жолооч хамаагүй худалдан авах гэрээ хийсэн компаниуд л байх ёстой. Тээвэрчин хүний хувьд та бүхэнтэй ярихгүй, захиралтай чинь ярих ёстой гээд бүгдийг нь хөөгөөд явж болж л байсан. Та нарт ийм зарчим л байх ёстой. Ер нь жолоочоо турхираад байдаг тээврийн ямар компани байдаг юм бэ? Нэг тонн нүүрснээс 120 доллар угаагаад суугаад байдаг.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Цагаан хадан дээр ачиж буулгадаг талбай ихэнх нь Баян нуурынх. Богинын тээврийг ч тэд хийдэг. Цагаан хад руу монголчууд тээвэрлээд, цааш хятадууд тээвэрлэдэг. Ингээд л гүний гааль байгуулж Цагаан хадыг хаалгасан. Миний харж байгаагаар Баян нуурын бүлэглэл жагсаж, цуглаж нүүрсний экспортыг хаалгасан. Тээврийн компанийн цаана Хятадууд байдаг нь гол асуудал байсан.