АН-ын гишүүн, хуульч Х.Тэмүжин Эрүүгийн хуулийн мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ:
Хүн гэдэг зүйл заалтан дээр тухайлбал сэтгүүлч орох уу, өөр хэн нэгэн багтах гэхээр эрх барьж буй намын зүгээс болон Хууль зүйн яамны зүгээс тайлбар хийхдээ энд бол "Сэтгүүлч" орохгүй ээ гээд тайлбар хийгээд байна.
Тийм биш л дээ. Хуучин санаж байгаагаар 2002 оны Эрүүгийн хуулин дээр "Иргэн" гэж үг байсан юм. Иргэн гэмт хэрэг хийсэн бол гээд…Тэгэхээр тэрэн дээр ямар маргаан гарсан бэ гэхээр энд иргэний харьяалалгүй хүн гэмт хэрэг хийсэн бол энэ эрүүгийн хууль чинь үйлчлэх үү гэдэг маргаан гараад, энэ чинь зарим нэг этгээдийг нь хасчихаж байгаа учраас илүү хамгийн том өргөн ойлголтыг нь оруулах ёстой юм байна гээд "Хүн" гэдэг ойлголтыг эрүүгийн хуулин дээр бичсэн. Тийм учраас хүн хэн нэгний амь насыг хөнөөсөн бол энэ бол "Гэмт хэрэг".
Хүн гэдэг дотор хэн ч байж болно. Тэр нь ямар нэг мэргэжлээр ялгагдахгүй, аль нэг улсын иргэнээр хязгаарлагдахгүй, бас аль нэг улсын иргэн биш байдлаар хязгаарлагдахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ "Хүн" гэдэг ойлголт нь хамгийн өргөн ойлголт.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалсан гэдэг энэ гэмт хэрэгтэй 2015 оны эрүүгийн хуулин дээр ямар агуулга байсан бэ гэхээр ерөөсөө хоёр үндсэн агуулга байсан.
-Нэгдүгээрт нь мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг энэ нууцыг мэдэх эрх бүхий этгээдүүд бол гэдэг хариуцлагыг тогтоох зорилготой.
Мөрдөн байцаагч нь, прокурор нь, мэдээж шүүх дээр бол хаалттай шүүх хуралдаанаас бусад үед нь нээлттэй болчихсон. Шүүх хуралдааны хэргийг шийдвэрлэх явцад оролцож байгаа жишээ нь хэлмэрч юмуу, магадгүй зарим талаар өмгөөлөгч гэх мэтчилэн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэдэж болох албан ёсоор мэдэх эрхтэй тэр хүмүүс энэ чиглэлийнхээ мэдээллийг олон нийтэд задалсан байх юм бол энэ чинь бол тэд нарт зориулсан гэмт хэрэг гэдэг байдлаар субъектийг нь хязгаарлаж өгсөн байсан.
-Хоёдугаарт "Нууц" гэж юуг хэлэх вэ гэдэг агуулга дээр нь хязгаарлалт тавьсан байсан. Түүнээс биш хавтаст хэрэгт орсон мөрдөн шалгах ажиллагааны явуулж байна гээд бүгдийг нууцлах байдлаар, түүнтэй холбоотой бүх юмыг нийг мэдээлж болохгүй гэдэг хаалттай юм бас болохгүй. Нөгөө талд нь бол иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ёстой, аюулгүй байдлаа өөрсдөө хангах ёстой, йим учраас иргэд мэдэх эрхтэй. Энэ үүднээс үндсэндээ гурван зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамааруулах ёстой юм байна.
Хамгийн нэгт нууцлагдсан гэрчийг, Шүүх хуралдаан дээр авлигын байна уу, хүн амины байна уу ноцтой гэмт хэргүүдийг гэрчлэх гэж байгаа "Гэрч"-д байнга аюул занал байдаг. Тийм учраас гэрч бол өөрөө нууцлагдах ёстой. Шүүх дээр гэрч бол мэдээлэл нь ил болох ёстой.
Хоёрт мөрдөн шалгах ажиллагааны зарим тактик ажиллагаанууд тэр дундаа гүйцэтгэх ажил юмуу тагнах, турших байдлаар илрүүлж буй тэр ажиллагаанууд бол нууцлагдах ёстой.
Гуравт нь байгууллагын гэж хэлдэг. Зарим талаар тодорхой ноцтой гэмт хэргүүдийг илрүүлж байх явцад мөрдөх байгууллага өөрсдөө стратеги тактикынхаа хувьд зарим нэг зүйлүүдийг нууцлах шаардлага гарч ирж болзошгүй. Тэр нь бол байгууллагынхаа хуулиар тогтоогдоно. Нөгөөтэйгүүр гүйцэтгэх ажлын эсвэл далд мөрдөн шалгах гэдэг тухайн үед тийм хууль бичиж байсан. Шүүхээс зөвшөөрөл авдаг, нууцлах, мөрдөн шалгах ажиллагаанд авсан мэдээллээ нууцалж явна. Мөн гуравт нь гэрчийн үйл ажиллагааг нууцалж явна гэсэн ийм гурван зүйл байсан юм хэмээв.