Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолтоор харвалт гэдэг нь /апоплекс/ хурдацтай эсвэл богино хугацаанд тархины эдийн цусан хангамж дутагдсаны улмаас улмаас тархины үйл ажиллагаа саатахыг хэлнэ. Тархины цус харвалт нь хүн бүрт өөр өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдсанаас тархины үйл ажиллагаа алдагдаж үхэлд ч хүргэх аюул учруулдаг байна. Цусны харвалт үүсгэх олон нөхцөл байдаг. Үүнд:
•Зүрхний шигдээс
•Цусны даралт ихсэх
•Тархины гэмтэл
•Зүрхний өвчин хэм алдагдал
•Цусан дахь сахарын хэмжээ багасах
•Чихрийн шижин
•Архи хэтрүүлэн хэрэглэх
•Нойрсуулах эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйлсээс гарах
•Эм бэлдмэлийн зүй бус хэрэглээ
•Хавдар
•Менингит мэтийн тархины халдвар Харвасан хүн юуг илүү анхаарах ёстой байдаг вэ?
-Харвалтаас хойш дахин харвах эрсдэл эхний нэг сарын хугацаанд маш өндөр байдаг. Түүний шалтгаан нь харилцан адилгүй. Хүмүүс гамаа сайн барих ёстой л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эмчийн зөвлөгөөг л сайтар дагах нь чухал.
Тархины харвалтыг хэрхэн таних вэ? Hүүрний хэм өөрчлөгдөх, аль нэг тал нь суларч унжих, аль нэг талын гар, хөл, хэл яриа өөрчлөгдөх, дультрах, хэл яриа ээдрэх.
Эдгээр шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.