Багш нарын цалингийн асуудал чэнэ долоо хоногт ч шүүмжлэл дагууллаа. БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт багш нарын дундаж цалин 2,5 сая төгрөг болсон гэж хэлснээр шүүмжлэл өрнөсөн юм. Тиймээс салбарын яамнаас Даваа гарагт хэвлэлийн хурал зарлаж, цалингийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэдний тайлбарласнаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
Багш нарын 2023 оны есдүгээр сарын цалингийн урьдчилсан мэдээлэл: /гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал ороогүй дүнгээр/
7,641 багш 1,273,000- 1,500,000
9,327 багш 1,501,000- 1,750,000
13,750 багш 1,751,000,- 2,000,000
14,124 багш 2,001,000-2,500,000
1,368 багш 2,501,000-аас дээш төгрөгийн цалинтай байна гэсэн. Үүн дээр нэмээд гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал нэмэгдэнэ гэсэн юм. Өөрөөр хэлбэл, багш өөрөө л сайн ажиллаж чадах юм бол 2 сая гаргаж цалингаа авч болно гэсэн байр суурийг салбар яамнаас илэрхийлсэн. Харин үүний хариуд багш нар бухимдаж “Үндсэн цалингаа нэм. Багшийг хэт их ачааллаар дарчихаад, тултал сайн ажиллаад, 2,500 000 төгрөг ав гэж байгаа нь байж боломгүй зүйл хэмээн байр сууриа сөргүүлэн тавьж байна.
СУРАГЧИД БҮГЧИМ АНГИД 60-УУЛАА ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Засгийн газар сурагчдыг хоёр ээлжээр хичээллүүлэх амлалтандаа хүрэх нэрийдлээр багшийн ачааллыг дээд цэгт нь тулгалаа. Учир нь, өнөөдөр нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж, амьсгалахад бэрх, бүгчим орчинд хичээллэж байна. Үүний нэг жишээ болсон 53-р сургуулийг бид сурвалжиллаа.
Нийслэлийн 53 дугаар сургуулийн сурагчид хүнд нөхцөлд хичээллэж байна. Тус сургуульнийт 4600 орчим сурагчтай. Хичээлийн нэгдүгээр байр нь 980 хүүхдийн багтаамжтай. Гэвч 2500 хүүхэд энд нэг дор хичээллэж байна. Үүнээс нэг ангид хичээллэх хүүхдийн тоо ч стандартаас давжээ. Нэгангид хамгийн ихдээ 35 хүүхэд суралцах ёстой. Гэсэн хэдий ч энд 45-56 хүүхэд нэг ангид хичээллэж байна. Сургуулийн удирдлагууд тайлбарлахдаа “Яамнаас зөвлөмж өгөхдөө нэг ангид суух хүүхдийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байлгаарай гэсэн. Гэхдээ зарим ангид 60-уулаа хичээллэж байна” гэв.
Бага ангийн сурагчид “Гурваараа суух үед юмаа бичиж болохгүй хэцүү байдаг. Дээрээс нь анги бүгчим. Та өдөр дунд орж ирвэл ёстой хэцүү. Аймаар байдаг хэмээн ярьсан юм. Мөн эцэг эхчүүдийн төлөөлөл “Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орж байгаа. Надад хэцүү л санагдсан. Хүүхдийн тоог нь багасгаж, анги танхимыг нь шийдээсэй. Хэцүү л байна шүү дээ” гэцгээж байлаа.
ЗАСГИЙН ГАЗАР 32 СУРГУУЛЬ БАРИХ МӨНГӨӨР НААДАХ ГЭЖ БАЙНА
Энэ мэтээр хүүхдүүд сургуульгүй, бүр ширээ ч үгүй, умгар ангид 60,70-уулаа хичээллэж байна. Гэтэл Засгийн газар бүхэл бүтэн 30 сургууль барьчих мөнгөөр наадах гэж байна.
Өмнөх жилүүдэд "Утаа чинь ихсээд байна. Түлш чинь болохгүй байгаа юм биш үү, найрлагаа шалгаач" гэхээр "Ямар ч асуудалгүй гэдэг байлаа. Гэтэл энэ жил Засгийн газар 177,5 тэрбумаар Хятадаас хагас кокс, асаагч оруулж ирнэ гэсэн. "Түлш чанар муутай болчихлоо" гэж тайлбарласан. Хүмүүс шүүмжлээд эхлэхээр нь 32 тэрбум болгон багасгаж, арай цөөн айл дээр туршиж үзье гэсэн. Гэтэл 32 тэрбум гэдэг бага мөнгө мөн үү? Хэний бизнесийг угжиж байна вэ? Б.Чойжилсүрэн сайдын хамсаатнуудыг тэтгэж байна уу? Шалгаруулалт ч зарлахгүй шууд л шахахын цаана юу байна вэ?
2022-01-18-нд "Тавантолгой түлш" ХХК-ийн IV үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ж.Батбилэг "Түлшний чанарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Технологийн горимд өөрчлөлт ороогүй гэсэн үг. Ямар нэгэн байдлаар аль нэг орц найрлагыг нь багасгасан зүйл огтоос байхгүй. Шинжилгээгээр техникийн шаардлага хангаж байгаа гэсэн дүгнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, монгол улсын хатуу түлшинд баримтлах стандартыг тогтмол хангаж байгаа гэсэн үг" гэж ярьж байсан.
Гэтэл өнөөдөр тэд түлш болохоо байлаа гээд 32 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас кокс, асаагч авах гэж байна. 26 мянган өрхийг туршилтанд оруулах гэж байна.
Өнөөдөр Засгийн газар 177 тэрбумаар хагас авахаа больчихсон шүү гэж өөрсдийгөө магтаж сайрхаж байна. Гэвч 32 тэрбумыг зарлагадахаар болсныг бид мартаж болохгүй. Төсвийн оновтчой зарцуулалт, хариуцлага хаана байна вэ?
Бичлэгийг дээрээс үзнэ үү.