Хүүхдээ сургахад эцэг эхчүүд хэрхэн анхаарах талаар Боловсрол судлаач Г.Төмөрзаяа зөвлөж байна.
“… Эцэг эхчүүд хүүхдээ хичээлд нь явуулахдаа сургуулийнх нь талаар бодит мэдээллийг өгч байх ёстой. “Сургууль бол чамайг сайн хүн болгодог ёстой мундаг газар” гэхээс илүүтэйгээр “Энэ бол чамд хичээл заадаг газар” гэх мэтээр бодит байдлыг нь л хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдийн урам хугарах тохиолдол бий.
Сургуулиас нь ирэх үед хүүхэдтэйгээ ярилцаж, хичээлийг нь хийлгэх хэрэгтэй. Хүүхэд нэг бүрдээ цаг гаргах нь чухал. Жишээлбэл, миний 5 настай хүүхдийн хуваалцах асуудал 14 настай хүүгийн хуваалцах асуудал ялгаатай. Тийм учраас 5 настай хүүхэд ээжтэйгээ тоглож байх үеэр аав нь 14-тэй хүүтэйгээ банш чимхэнгээ яриа өрнүүлж болно. Тэр сэдэв юу байхыг болж өгвөл хүү нь сонговол чухал.
Хүүхдүүд гол нь ганцаардахгүй, бодож санаж буй зүйлээ гадагшлуулж, уудалж байх нь чухал гэдгийг санаарай. Эсвэл орой бүр хүн бүхэн тухайн өдрийн өөрийн сэтгэгдлээ бие биетэйгээ хуваалцдаг байж ч болно.
Хоёрдугаарт, хүүхэд бүр хийх ажлаа 7, 7 хоногоор нь төлөвлөж хүснэгтэд бичээд нүдэнд харагдах газар байрлуулсан байх нь их үр дүнтэй.
Эцэг эх, асран хамгаалагчдын нийтлэг алдаа хүүхэд бүрээсээ ижил үр дүн хүлээх, урам сайшаалыг дутаах эсвэл хэт хоосон магтах, мөн заримдаа хүүхдэдээ уур бухимдлаа гаргах зэрэг нийтлэг дутагдал ажиглагддаг. Хамгийн хайртай хүмүүстээ хамгийн муухай дүр төрх, уур бухимдлаа гаргаж болохгүй шүү дээ. Хүн бүхэнд уур бухимдал бий. Түүнийгээ хамтдаа зөв байдлаар гаргаж тайвшрах арга замд суралцах хэрэгтэй. Мөн хүүхэд бүрийнхээ давуу талыг нээн илрүүлэх судлаач нь байгаарай гэж захимаар байна. Бид сайн ажиж чадвал хүүхэд бүрд онцлог бий. Түүнийг нь нээн илрүүлэх хүртлээ тоглоом, урлаг, ном гээд олон төрлийн хүүхэд хөгжүүлэх аргуудаар оролдох хэрэгтэй.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.