Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай улсад элэгний өөхлөлт нэмэгдэх хандлагатай байгаа талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Бадамсүрэн хэлж байна. Мөн тэрээр электрон тамхины хэрэглээ элэгний хорт хавдрын өвчлөл үүсгэх эрсдэлтэйг онцолж, элгээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг өглөө.
Тэрбээр:
- Дэлхийн дахинаа элэгний вирусийн өвчлөлийн эмчилгээг шийдсэн. Нөгөөтэйгүүр ихэнх улсуудад архидалтын тоо багасч байгаа. Харин элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шалтгаан нь элэгний өөхлөлт, элэгний цирроз болоод байна.
- Мөн элэгний өвчлөлд электрон тамхи, тамхи нөлөөлөх боломжтой. Элэгний хавдар үүсгэх хүчин зүйлсийг тамхи өөрөө тэргүүлдэг гэсэн үг. Үүнд электрон тамхи тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн үг. Тамхинаас болж гэмтсэн элэг ихэвчлэн харшил хордлогын шалтгаант гэсэн төрөл рүү ордог. Өсвөр насны хүүхдүүдийн дунд тамхи татвал турдаг гэсэн ойлголт яваад байдаг. Энэ нь тамхиндаа хордоод хоол идэж чадахаа больж байгаа л асуудал. Түүнээс биш тамхи хүний биеийн холестерины түвшинг нэмэгдүүлж байдаг.
- Элгээ хамгаалахын тулд эхлээд вирусийн халдвар авахаас татгалзах хэрэгтэй. Тэгэхээр арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах бүх ажилбараас татгалзах нь зүй. Манайханд зайлшгүй тариа хийлгэж байж эдгэрнэ гэсэн ойлголт байдаг. Үүнээс татгалзаж бүх эмнээс адилхан үйлчилгээ авах хэрэгтэй.
- Хүний идсэн хоол хоёр цагийн дараа ходоодонд бүрэн боловсроод цааш явдаг юм. Тэгэхээр эмийг хооллолтоос хоёр цагийн зайтай хэрэглэчих юм бол урвалд орохгүйгээр үйлчлэх ёстой үйлчилгээгээ бүрэн үзүүлэх боломжтой байдаг.
- Архины шалтгаант элэгний үрэвслээс сэргийлнэ гэвэл архиа л больчих хэрэгтэй. ДЭМБ-ын хүргүүлсэн зөвлөмжөөр хэрвээ элэгний шинжилгээ өөрчлөлттэй байсан бол 3-5 жилийн дотор архины хэрэглээг халах ёстой гэж заадаг. Тэгэх юм бол элэг бүрэн сэргэх боломжтой. Хүний цус болоод элэг хамгийн төлжих чадвартай нь байдаг. Үндсэн шалтгаанаа олоод л гамаа барьчихад бүрэн эдгэрнэ.
- Харин элэгний өөхлөлтөөс салахын тулд ерөөсөө л хооллолт хөдөлгөөн. Хөдөлгөөн дээр хэвлийн таргалалтыг илүү гэж үздэг. Хүн долоо хоногт 3-5 удаа, 150-200 минут хөлсөө гаргах хэрэгтэй. Нэг удаа дасгал хийхдээ дунджаар 40 минут хийнэ гэсэн үг. Ингэхдээ зайлшгүй фитнест явах шаардлагагүй. Гэртээ хийж чадах зүйлээ л хийх чухал.
- Мөн зам эмчийн жоргүй, замбараагүй эм хэрэглэхээ болих чухал.
- Ядаж жилдээ нэг удаа шинжилгээ өгч хэвшээрэй.