Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Соёлын Яамны соёлын өвийг үлдээх буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын уран зургийн галерейн дэргэдэх лаборатори амжилттай байгуулагдсан.
Лабораторийг хамгийн сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглож, сэргээн засварлах сургалтын ажлыг Германы сэргээн засварлагч Сюзанн Эрхардс ахлан Х.Бүүвэйбаатар болон Т.Ануударь нарт сургалт орсон юм.
Энэхүү сургалтын явц болон ажил мэргэжлийнх нь онцлогийн талаар тэдэнтэй ярилцлаа.
Т.Ануударь: Би Соёл Урлагийн Их Сургуулийн уран зураг сэргээн засварлах мэргэжлээр төгссөн. Манай ангид надтай нийлээд хоёр л хүүхэд төгссөн. Манай сургалтын онцлог нь яг л Германд сурч байгаа юм шиг орчин нөхцлийг төслөөр дамжуулан олгож, шаардлагатай бүх үнэтэй тоног төхөөрөмжүүдийг дэлхийн стандартаар захиалан ажиллаж сурсан явдал юм. Түүх соёлынхоо өвийг хойч үедээ өвлүүлж үлдээхэд хувь нэмрээ оруулдаг учраас бидний мэргэжил маш буянтай. Би дүрслэх урлагт хайртай учраас энэ мэргэжлийг сонгосон. Олон улсын томоохон төсөлд биднийг сонгон авсан нийт хамт олондоо маш их баярлалаа.
Х.Бүүвэйбаатар:Төсөл эхлэхэд дөрвөн зурган дээр ажиллах байсан. Тэр зургууд дээрээ ажиллаад л энэ гурван шатны сургалтын хугацаа нь дуусчихна гэж бодож байсан ч тийм байгаагүй. Яг одоо Г.Машбатын "Уурхайн өвөл", Ч.Чулуун гуайн "Натюрморт" дээр ажиллаж байгаа. Мөн Д.Пүрэвдоржийн "Зандраа" гуйан хөрөг бүтээл дээр мөн цэвэрлэгээний үйл явц явагдаж байна. Зураг бүр тэр чигтээ адилхан шатлалтай байна гэж байхгүй. Гал зургийн хэсэг бүр дээр ондоо халалт өгч байгаа шүү дээ. Анх бид хоёулаа маш их айдастай байсан гэхдээ одоо ч хэвээрээ. Ер нь сэргээн засварлалтан дээр айдас гэдэг зүйл байх ёстой гэж бодож байна даа.