Иргэний чөлөөт орон зайг хумих эрсдэлтэй байгаа хуулийн төслүүд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд хийсэн дүн шинжилгээний үр дүнгийн тухай “Глоб Интернэшнл төв”-өөс мэдээллээ.
Сүүлийн үед иргэний орон зай ТББ-ууд болон мэдээлэл авах эрх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотойгоор зөрчигдөж байгаа зөрчлүүдийн талаар “Глоб Интернэшнл”-ээс мониторинг хийжээ.
Тодруулбал, нийтийн мэдээллийн ил тод байх тухай хууль таван сараас эхлэн хэрэгжсэн. Хуулийн хэрэгжилт ямар байсан тухай мониторинг хийсэн байна.
Хуульч Пүрэвсүрэн доромжлох заалтыг эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах шаардлагагүй тухай асуудлаар мэдээллээ.
““Глоб Интернэшнл”-ийн зүгээс доромжлох заалтыг эрүүгийн хуульд оруулах хэрэгцээ, шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь энэ олон улсын стандартад буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зайлшгүй хязгаарлах зүй ёсны хэрэгцээ шаардлагад тооцогдохгүй. Тухайлбал, ёс суртахуунтай холбоотой энэ асуудал иргэн хоорондын асуудал. Ийм төрлийн асуудалд эрүүгийн хуулийн хатуу зохицуулалт орж ирэх нь эрсдэлийг бий болгож байна.
Мөн уран сайхны арга хэлбэр маш өргөн дэлгэр байдаг. Энэ заалттай холбоотой комедиануудын асуудал орж ирсэн. Элэглэл, хошигнол, Монголын аман зохиол, үлгэр, домгууд бүгд ёгтлол, зүйрлэлээс урган гарсан байдаг. Уран сайхны арга хэлбэрийг хамгаалах хүрээ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нэг бүрэлдэхүүн гэж үздэг.
“Глоб Интернэшнл” байгууллагын зүгээс эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд анхаарал тавьж ажиллана” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.