Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Бизнес өрөг” нэвтрүүлгийн шинэ дугаарт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцлоо. Түүнийг ярьсан онцлох 10 эшлэлийг хүргэж байна. Харвардын их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан тэрээр Оюутолгойн гэрээнд өөрчөлт оруулж, Монголд ашигтай хэлцэл хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.
- Монгол улсын аж ахуйн нэгжүүд гаднын томоохон банкууд, бизнесийн түншүүдтэй хийж байгаа гэрээ хэлцлүүд ихэнх нь Английн эсвэл Нью-Йоркийн хуулиар зохицуулагддаг. Тиймээс эдгээр хуулийг судлах шаардлага гарна. Би Унгарт сургуулиа төгсөөд, Их Британийн Чевнингийн (Chevening) тэтгэлгээр уул уурхайн эрх зүйн тусгайлсан чиглэлээр төгссөн.
- Уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад асуудлууд, татварын орчин, байгаль орчин, нийгмийн асуудал, орон нутгийн иргэддтэй яаж харилцах гээд нэлээд онцлогтой хөтөлбөрт суралцсан. Харин Харвардадын их сургуульд АНУ-ын эрх зүйн системийн онцлог, үндсэн хуулийн эрх зүйн тухай судалсан.
- 2014-2015 онд хуулийн сургуульдаа суралцаж төгсөөд, 2015 оны зун долоон сарын сүүлээр Нью-Йоркийн хуульчийн шалгалт өгсөн.
- Манай улсад бизнесийн томоохон хэлцэл дээр мэргэшсэн хуульчид бэлтгэгддэг болж байна. Сайн хэлцэл хийхийн тулд сайн хуульч зайлшгүй шаардлагатай.
- Харвардын их сургуульд бага хэмжээний тэтгэлэгтэй суралцсан. Бүтэн тэтгэлэг өгдөггүй. Энд хүний эрхийн чиглэлээр, хөгжлийн эдийн засаг, эрх зүй чиглэлээр сурдаг оюутнууд, төрийн бус байгууллага, иргэний нийгэмд ажилладаг оюутнуудад бүтэн тэтгэлэг авах боломж ахиу байдаг.
- Оюутолгойн ажлын хэсэг “Рио Тинто” компанитай 2020 оны 10 дугаар сард хоёр удаа том уулзалт хийж байсан. Тэр уулзалтаас бидний болон тэдний байр суурь маш том ялгаатай байгааг ойлгосон. Маш их зааг үүссэн.байсан. Ойлголтын зөрүүг арилгах шаардлага тулгарсан.
- Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулагчтай томоохон гэрээ хэлцэл хийхэд бодох ёстой зүйл нь гадагшаа бид нарын байр суурь маш зөв хүрч байх ёстой юм байна. Ерөөсөө л нэгдмэл байх хэрэгтэй. Нөгөө талаас Засгийн газар юу хүсээд, яагаад хүсээд байгаа тухай маш зөв ойлголтыг хөрөнгө оруулагчдад өгөх хэрэгтэй.
- Оюутолгойн ТУЗ дээр өгч буй мэдээлэл нь маш ерөнхий байсан. Мэдээллийн тэнцвэргүй байдлыг бид арилгаж, аль болох тэнцвэртэй мэдээлэл авдаг болох тал дээр Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг нэлээн анхаарч ажилласан.
- Анх Оюутолгойн гэрээний хэлцэл хийж байсан хүмүүс ямар нөхцөлд ажиллаж байсныг би мэдэхгүй. Тэр хүмүүс муу хэлцэл хийсэн гэж боддоггүй. Ерөөсөө л Оюутолгойн гэрээг анх байгуулах үе одоогийнхтой харьцуулшгүй өөр байсан.
- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ ч тийм тодорхой гэрээ биш гэж боддог. Ерөнхий заалт ихтэй. Тодорхой үүргүүд ч цөөхөн байдаг. Үл ойлголцол үүссэн асуудлууд нь гэрээний тодорхойгүй асуудлаас шалтгаалсан болов уу. Бид яриа хэлцлийн үр дүнд энэ том ордын 34 хувийг үнэгүй авах хэмжээний хэлцэл хийнэ гэдэг нь маш том үр дүн.
Нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.