2019 онд Энэтхэгт агаарын бохирдлын улмаас 2.3 сая гаруй хүн нас барсан гэв. Lancet-ийн шинэ судалгааны дүнд ийм тоо гарсан аж. 2019 онд зөвхөн агаарын бохирдлоос болж 1.6 сая орчим хүн нас барсан бол 500 мянга гаруй нь усны бохирдлоос болж нас баржээ.
Lancet-ийн бохирдол, эрүүл мэндийн комиссын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд нас барсан есөн сая хүн буюу зургаан хүн тутмын нэг нь ямар нэг бохирдлын улмаас амиа алддаг байна.
“Муу агаар” нь жил бүр нэг сая гаруй хүний аминд хүрдэг Энэтхэг улсын бохирдолтой холбоотойгоор хамгийн олон иргэнээ “алддаг” улс гэнэ. Lancet-ийн хийсэн Дэлхийн өвчин, гэмтэл, эрсдэлт хүчин зүйлийн 2019 оны судалгаанаас (GBD) авсан мэдээлэлд энэ талаар дэлгэрэнгүй дурджээ.
Өрхийн агаарын бохирдол, усны бохирдол зэрэг нэн ядууралтай холбоотой бохирдолтой холбоотой нас баралтын тоо буурсан ч энэ уналтыг үйлдвэрлэлийн бохирдол, орчны агаарын бохирдол, химийн хорт бохирдлоос үүдэлтэй нас баралт нэмэгдүүлсэн байна.
Дэлхий даяар 2019 онд 6.7 сая хүн нас баралтын шалтгаан нь орчны болон ахуйн бохирдол байв. Тодруулбал, усны бохирдол 1.4 сая хүн, хар тугалгын бохирдлын улмаас 900 мянган хүн цаг бусаар хорвоог орхижээ.
2000-2019 оны хооронд орчин үеийн бохирдлын хэлбэрүүд болох хүрээлэн буй орчин, химийн болон хар тугалганы бохирдлоос үүдэлтэй эдийн засгийн алдагдал нэмэгдэж, Энэтхэгт энэ алдагдал нь ДНБ-ий ойролцоогоор нэг хувьтай тэнцдэг гэсэн тоо гарчээ.
Тус тайланд Энэтхэг улс агаарын бохирдлыг хянахын тулд ялангуяа Ерөнхий сайд Нарендра Модигийн 2016 онд эхлүүлсэн Прадхан Мантри Ужжвала Йожана хэмээх амбицтай төлөвлөгөө эерэг нөлөө үзүүлснийг онцолжээ.
"Энэтхэг улс бохирдлын эх үүсвэрийг бууруулах арга хэрэгсэл, зохицуулалтын эрх мэдлийг боловсруулсан боловч бохирдлыг хянах хүчин чармайлтыг удирдан чиглүүлж, мэдэгдэхүйц сайжруулалтад хүрэх төвлөрсөн системтэй байгаагүй" гэж Эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) удирдамжид бичсэн байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Чикагогийн Их Сургуулийн Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр агаарын бохирдлыг ДЭМБ-ын 10 мкг/м³-ийн удирдамжид нийцүүлэн бууруулбал Дели хотын оршин суугчдын насыг 10 хүртэлх жилээр уртасгах боломжтой гэсэн сонирхолтой тооцоолол хийсэн байна.
2019 онд Энэтхэгийн тоосонцрын дундаж агууламж 70.3 мкг/м³ байсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: BBC News