БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлэг энэ удаа “Амжилт групп”-ийг онцолж, ерөнхий захирал Ж.Шижиртэй ярилцлаа.
“Амжилт групп” нь өөрсдийн хөгжүүлсэн боловсролын программаа Казахстан, ОХУ зэрэг орнууд руу экспортолж байна.
-Та бүхний хувьд боловсролын платформоо экспортолж байна шүү дээ. Үүнийгээ хэдий хугацаанд хэрэгжүүлэх, ямар онцлогтойгоор ЕБС хэрэглэх ERP систем болж хөгжсөн бэ?
-Бид үйл ажиллагаагаа хянана, дээрээс нь тэнд сургалт явуулж болно. LMS буюу онлайнаар хичээлээ үзэж, тестээ бөглөж, шалгалтаа өгч, гэрийн даалгавраа үзэх боломжтой. Эцэг эх бас манай хүүхэд хоцорсон байна уу, тасалсан байна уу, ямар хоол идсэн байна, шалгалтдаа хэд авсан байна, гэрийн даалгавраа хийсэн байна уу гэх мэт бүх мэдээллийг авах боломжтой.
Сургуульд зориулсан багш нар, эцэг эхчүүд, сургалтын менежер, сургуулийн захирал гэх мэт бүх төвшинд тохирсон программ гэсэн үг. Өнгөрсөн жил “Шарк танк” нэвтрүүлэгт орсон юм. Д.Энхтүвшин шарк манайд итгээд нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Тэр програмаа өшөө илүү хөгжүүлээд энэ жил найман сард гурав дахь version гарч байгаа. Тэр нь бүр илүү уян хатан сургалтын төв, МСҮТ, их сургууль, цэцэрлэг гээд бүх байгууллага ашиглах боломжтой.
Энэ жил есөн сараас эхлээд Казахстан, Узбекистан орнуудад зарахаар ажиллаж байна. Казахстанд салбараа байгуулаад, оффисоо нээчихсэн байгаа. Одоогийн байдлаар бүтээгдэхүүнээ зарах, судалгаа хийх, сошиал маркетингийн платформыг бэлдэх, хэрэглэгчдээ цуглуулах зэргээр ажиллаж байгаа.
н.Амармөрөн гээд залуу Орост салбараа байгуулаад, оффисоо нээгээд, борлуулалтаа эхлээд явж байна. Африкийн Мали 20 сая хүн амтай. Тэнд Хосоо гэдэг залуу салбар байгуулаад ажиллаж байгаа.
БИЗНЕСТ ТУЛГАРДАГ АСУУДЛЫГ ХЭВИЙН ЗҮЙЛ ШИГЭЭР ХҮЛЭЭЖ АВДАГ БОЛСОН
-Гадаад харилцаа сайн байгаа юм байна. Казахстанд өнгөрсөн намар нэлээн улс төрийн ширүүн асуудлууд болсон. Үйл ажиллагаа нь гайгүй юу? Одоо хэвийн явж байгаа юу?
-Казахстаны төгрөг жаахан унасан байгаа. Одоо буцаад гайгүй болсон. Казахстан, Африкт байгаа хүмүүстэй харьцахад, хамтарч ажиллах, удирдахад бүр их төвөгтэй. Арга эвийг нь олох гэж Монголын цагаар орой бүр 10 цагт, бусад хүмүүсийн цагийн зөрүүнээс шалтгаалан хамгийн тохиромжтой цагт онлайнаар хуралддаг. Яаж удирдах, яаж санхүүгийн төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө, борлуулалтын төлөвлөгөөг нь яаж гаргах вэ гээд л мх зүйл болно. Өөр өөр соёлтой, өөр өөр маркетингийн арга барилтай юм билээ. Казахстанд инстаграм түлхүү ашигладаг бол Монголчууд фэйсбүүк түлхүү ашигладаг. Орос Vika түлхүү ашигладаг бол Мали WhatsApp түлхүү ашигладаг. Тэр бүрт өөр өөр маркетингийн tools-тэй болохоор ярвигтай. Бизнес хийх бүрт дандаа асуудлууд гардаг. Асуудал нь бараг хэвийн зүйл болж хувирах гээд байна.
-Олон улсын зах зээлд очоод уулзалтууд их хийх үү? Шууд л таниулах маркетинг хийгээд эхэлдэг үү? ЕБС ашиглах програмаа зарж байгаа гэсэн үг үү?
-Эхлээд онлайнаар ерөнхий мэдээлэл, буюу Казахстан, Малигийн боловсролыг өөрчлөх гэж байна, гоё зүйл гаргаж байна гээд PR мэдээнүүд цацна. Дараа нь тэндхийн борлуулалгч байгууллагатай эхлээд мэйлээр харилцаад, утсаар яриад, уулзалт товлоод очиж уулзана. Сошиалд түүнийгээ сурталчилна.
-Таны хувьд математикийн багшаар сурч байсан шүү дээ. Оюутан байхаасаа amjilt.com байгуулаад бизнес эхлүүлж байсан юм байна. Тухайн үед ямар боломж хараад, яаж эхлүүлж байсан бэ?
-Оюутан байхдаа интернет центрт ажилладаг байсан. Хүмүүс намайг IT чиглэлийн мэдлэгтэй, бараг програмист гэж боддог. Вэбсайт хийх үү гэдэг санал ирээд, мөнгө өгье гэхээр нь хийе гээд эхэлж байсан. Өөрийн гэсэн вэбсайттай болъё гэж бодсон юм. Mn domain 30-40 орчим доллар, нэлээн үнэтэй. Com domain 10 доллар болохоор аваад amjilt.com гэж эхэлж байсан.
-Өөрөө сайтынхаа кодоо бичээд, өөрөө хийсэн үү? Математикийн ангид код, IT заахгүй биз дээ?
-Заахгүй. Гэхдээ математик суурь нь. Нэг алгоритм байгаа, суурийг нь заачхаар өөрөө ухаж ойлгодог.
-Энэ сургуулиуд нийлээд жилдээ хэчнээн IT инженер, програмист төгсгөж байна вэ?
–1000 гаран залуу төгсдөг. Гэхдээ тэд шууд програмист болохгүй. Анхан шатны мэдлэг олж авч байгаа. Дараа нь гүнзгийрүүлнэ. Туршлагаараа олж авдаг гэхэд болно.
Гадны орнуудад боардинг сургууль их түгээмэл болсон. Түгжрэл, хотын утаа, стрессээс хол. Орчин үед өрсөлдөх чадвар маш чухал болсон учраас, багадаа маш олон эрдэм, чадвар суулгах чухал болсон тул боардинг сургууль маш олноор бий болсон.
Жишээ нь Хятадад боардинг сургууль маш их шүү дээ. Монголд цөөхөн байна. Тоотой нэг, хоёр л байгаа. Бид Цонжин Кибер боардинг гээд IT-ийн сургууль энэ жил байгуулахаар барилгын ажил нь эхэлсэн.
-Боловсролын програмаа яг өөрсдөө хэдэн жил ноцолдож, зууралдаж байж гаргасан бэ? Өөрийн давуу тал, онцлогтой програм гаргах нь нэлээн их шүүсээ шахаж байж гаргаж байгаа. Одоо хэдүүлээ хөгжүүлээд явж байна вэ?
-2010 онд анх эхэлсэн. Bagsh.mn гэж эхлээд, 2015 онд нэрийг нь солиод amjilt.com болоод, 2017 онд нээлтээ хийсэн хэн ч аваагүй. 2019 онд дахиад шинэчилж байгаад хоёр дахь хувилбараа гаргаад, анхны борлуулалтаа хийсэн. Анхны програм маш муу байгаа. Оюунлаг гээд хувийн маш сайн сургууль манайд итгэж авч байсан. Одоо наймдугаар сарын нэгэнд гурав дахь хувилбараа гаргах гэж байна. Өөрөөр хэлбэл 10 гаруй жил хөгжүүлээд явсан. Тэнд дахиад шинээр нь бүр тэгээс эхэлж кодоо шинээр бичиж байсан хэд хэдэн тохиолдол байгаа. Одоо манайд яг хөгжүүлэлт дээр ажиллаж дотоод компанийн 20 хүн, манайд туслагч, гүйцэтгэгч байдлаар нэг компани ажиллаж байгаа.
-Гадны орны нэг сургуульд гарна гэдэг нь програмаа хэрэглэх эрхийг нь нээж өгч байна. Тасралтгүй хөгжүүлэлт хийх байх?
-Тэгэлгүй яах вэ. Тасралтгүй хөгжүүлэлт хийнэ. Заавар зөвлөгөө өгнө. Болохгүй зүйл гарвал тайлбарлана.
-Шууд програмаа худалдчихдаг юм уу, түрээслээд явж байна гэсэн үг үү эсвэл хөгжүүлэлтийг тодорхой хугацаанд хамт хийнэ гэсэн үг үү?
-Түрээслээд явж байна гэсэн үг. Үнэ ханшийн хувьд жилийн 20 мянган төгрөг байдаг. 100 сурагчтай бол жил бүр 100-аар үржүүлээд, жил бүр 20 мянган төгрөг төлнө.
Гадны зах зээлд ч мөн энэ үнээрээ гарна. Гэхдээ 20 мянга гэдэг нь гадны улсад 20 мянган төгрөгтэй ойролцоо тэгш тоогоор нь бодогддог.