Орос Украин руу довтолсны хариуд АНУ болон түүний холбоотнуудын зүгээс эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч эхэлсэн. Үүнээс улбаалан нефтийн дэлхийн зах зээл дэх нийлүүлэлт тасалдсанаас болж үнэ нь өссөн.
Дэлхийн нефтийн хамгийн том хэрэглэгч АНУ-ын хувьд нефтийн үнийн өсөлт нь онцгой анхаарал татаж байна. АНУ ОХУ-ын нефтийг импортолдог боловч нийлүүлэлтээрээ тус улсаас тийм ч их хамааралтай биш.
2021 онд АНУ ОХУ-аас өдөрт дунджаар 209 000 баррель түүхий тос, 500 000 баррель нефтийн бүтээгдэхүүн импортолсон гэж Америкийн түлш, нефтийн химийн үйлдвэрлэгчдийн (AFPM) худалдааны холбооноос мэдээллээ.
Энэ нь АНУ-ын түүхий нефтийн импортын гурван хувь, АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн боловсруулсан нийт түүхий нефтийн нэг хувийг эзэлж байна. Эсрэгээр, АНУ түүхий нефтийнхээ 61 хувийг Канадаас, 10 хувийг Мексикээс, зургаан хувийг Саудын Арабаас мөн онд импортолжээ.
AFPM-ийн мэдээлснээр, 2019 онд АНУ Венесуэлийн газрын тосны салбарт хориг арга хэмжээ авснаас хойш Оросын түүхий нефтийн импорт нэмэгдсэн байна. Мексикийн буланд газрын тосны олборлолт тасалдахад хүргэсэн Айда хар салхины дараа АНУ-ын боловсруулах үйлдвэрүүд мөн Оросын импортыг түр хугацаанд нэмэгдүүлсэн.
Оросын нефтийн экспортыг хязгаарлах нь АНУ-д хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудлыг сөхөхдөө хоёр боломжит хувилбартай танилцах хэрэгтэй.
"Оросоос нефть импортлохоо болих нь АНУ-д тийм ч их нөлөө үзүүлэхгүй" гэж Бритиш Колумбын Их Сургуулийн Саудер бизнесийн сургуулийн профессор Адам Панкратз Аль Жазирад ярьжээ.
Хоёрдугаарт, "Хэрвээ АНУ Оросын нефтийг импортлохоо зогсоовол бусад олон улс Оросын нефтийг импортлохоо больж, газрын тосны зах зээл маш хатуу чангарч, газрын тосны үнэ өсөх болно. Энэ нь эргээд инфляцийг хөөрөгдөж, улмаар АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж профессор Панкратз дүгнэв. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь эрчим хүчний хангамжийг тусгайлан онилоогүй ч банк, санхүүгийн байгууллагуудыг хамарч байгаа нь тус улсын газрын тос болон бусад түлшийг экспортлоход шууд бусаар саад учруулна” гэдгийг профессор Панкратз анхааруулжээ. Өнгөрсөн лхагва гарагт түүхий нефтийн үнэ нэг баррель нь 110 доллараас давсан нь инфляцийн өсөлтийг дарахыг оролдож буй засгийн газруудад сорилт үүсгээд байна.
"Газрын тосны зах зээлийн эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ байхгүй ч бид оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээрээ өөрсдийгөө шийтгэж байгаагаа эндээс харж болно" гэж профессор Панкратз хэлэв.
АНУ-д инфляци 1-р сард жилийн 7.5 хувиар өссөн нь 1982 оны 7-р сараас хойших хамгийн хурдацтай өсөлт болсон гэж Хөдөлмөрийн статистикийн товчоо мэдэгдэв.
Энэ нь Америкийн дундаж өрхийн сарын зардал 276 доллараар нэмэгдсэн гэдгийг Moody's Analytics-ийн саяхан хийсэн судалгаа харуулжээ. Инфляцийн өсөлт нь эдийн засаг, иргэдийн амьдралд нөлөөлөөд зогсохгүй улс төрийн амьдралд ч сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг шинжээчид онцолсон байна. Хүмүүс гал тогооны гэгддэг асуудал нухацтай ханддаг. Үнийн өсөлтө, цалингийн нэмэгдэл нь улс төрчдөд хандах, тэднийг дүгнэхэд чухал үүрэгтэй гэж профессор Панкртаз дүгнэжээ.
Зургийн тайлбар: АНУ-ын импортлодог газрын тосны хэмжээ
2021 онд АНУ нэг өдөрт 209 000 баррель газрын тос ОХУ-аас импортлон авчээ. Энэ нь олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт болсон байна. Гэхдээ энэ нь гадны улсуудаас импортлодог газрын тосны багахан хэсгийг эзэлж байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera