Омикроны шинэ дэд хувилбар дэлхийн зарим хэсэгт хурдацтай тархаж байна. BA.2 нэртэй омикроны ийн хувилбараас гарсан энэхүү спин-офф нь АНУ зэрэг 49 оронд бүртгэгдээд байгаа билээ. Дани зэрэг зарим оронд BA.2 хувилбар зонхилох хувилбар болох анхны омикрон (BA.1)-ийг давсан байна.
Уг хувилбар лабораторийн шинжилгээнд тодорхой гардаггүй учир энгийн шинжилгээгээр коронавирусийн бусад хувилбартай ижил гардаг байна. Тиймээс эрдэмтэд “далд хувилбар” гэж нэрлэдэг.
BA.2 нь анхны омикрон хувилбарын адил халдварын тархалт, өсөлтийн хурд ч өндөр байгаа юм. Мөн дельта зэрэг өмнөх хувилбаруудаас илүү хүнд өвчлөл үүсгэдэг гэсэн нотолгоо одоогоор байхгүй байна.
Их Британид хийсэн урьдчилсан судалгаагаар вакцин хийлгэсэн хүмүүс BA.2-оос BA.1-тэй адил сайн хамгаалагдсан болохыг харуулж байна. Энэ нь маш чухал, учир нь вакцин хийлгэж, эсрэг биетээ нэмэгдүүлсэн хүмүүс шинэ дэд хувилбарын халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх магадлал багатай гэсэн үг юм.
Ихэнх хүмүүс Ковид-19-ийн ямар хувилбарын халдвар авснаа мэддэггүй, учир нь энэ нь тодорхой лабораторид явагддаг тусгай технологиор хийгдэж байж тодордог. Яг одоо анхны омикрон BA.1 нь АНУ-д шинэ халдварын 99 гаруй хувийг эзэлсээр байгаа тул хэрэв та Ковид-19-тэй гэж оношлогдсон бол шинэ дэд хувилбарын халдвар авсан байх магадлал ч бий.
Саяхан омикроны халдвар аваад эдгэрсэн бол шинэ хувилбараар дахин халдвар авах боломжтой юу?
Сүүлийн үеийн халдвар, ялангуяа өмнөх вакцинжуулалттай хавсарч дахин халдвар авахаас хамгаалдаг. Тэр дархлаа хэр удаан үргэлжлэхийг эрдэмтэд яг таг хэлж мэдэхгүй байгаа юм. BA.1 болон BA.2 нь хоорондоо хэр төстэй болохыг харгалзан үзвэл, саяхан Ковид-19-өөр өвчилсөн, BA.1-тэй байх магадлалтай хүн BA.2-өөр өвчлөх магадлал тун бага.
Омикронд зориулсан шинэ өдөөгч тун BA.2-ийн эсрэг адилхан үйлчлэх үү?
Pfizer болон Moderna хоёр хоёулаа Omicron-ийн эсрэг вакцин туршиж байгаагаа зарласан. BA.1 болон BA.2 хоёулаа омикроны дэд хувилбарууд тул вакцин нь хоёуланд нь үр дүнтэй байх магадлалтай.
Гэсэн хэдий ч эмнэлзүйн туршилтууд дуустал омикронд зориулсан шинэ өдөөгч тун бидний хэрэглэж байсан вакцинтай харьцуулахад хэр үр дүнтэй болохыг мэдэхгүй.
Аль ч тохиолдолд шинэ хувилбаруудаас хамгаалах гол зүйл бол вакцинжуулалт болон нэмэгдэл тун нь BA.1 ба BA.2-ын хүнд өвчнөөс хамгаалж байгаа эсэхийг хянах явдал юм. Хэрэв тийм бол энэ нь вакцинууд амжилттай болсон гэсэн үг – вакцинууд нь биднийг эмнэлэгт хэвтүүлэхгүй байх, хүнд өвчин, үхлээс урьдчилан сэргийлэх зорилгоо биелүүлж чадаж байгаа нь энэ юм.
Өөрийгөө болон дотнын хүмүүсээ энэ шинэ дэд хувилбараас хэрхэн хамгаалах вэ?
Ковид-19-ийн халдвар авахгүйн тулд урьдчилан сэргийлэх үүднээс авдаг тэр арга хэмжээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь дотор орчинд зүүх маск юм. Тиймээс маскны чанар маш чухал. Байнга зүүж болох биед тохирсон, биед эвтэйхэн шилдэг маск бол N95, KN95 эсвэл KF94 юм.
Вакцин хийлгэсэн эсэх нь тодорхойгүй хүмүүсийн эргэн тойронд байхдаа амны хаалтаа заавал зүүгээрэй.
Энэ шинэ дэд хувилбар Ковид-19-ийн сүүлийн хувилбар болов уу?
Бараг үгүй гэж хэлж болго. Шинэ хувилбарууд байнга гарч ирдэг, учир нь вирусүүд үргэлж мутацид орж байдаг. Шинэ хувилбар нь дэлхий нийтийг түгшээх эсэх нь илүү халдвартай, илүү хор хөнөөлтэй эсэх эсвэл өмнөх дархлааг дарж чадах эсэхээс хамаарна. Ийм учраас бодит тандалт маш чухал бөгөөд вакцин хийлгэх нь ч үр дүнтэй арга болж чадна.