Mексикийн сэтгүүлч Роберто Толедог Зитакуаро дахь машины зогсоол дээр гурван зэвсэгт этгээд буудан хөнөөсөн тухай орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд мэдээллэв.
Мексикийн сэтгүүлчид энэ онд сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэг дөрөв дэх удаагаа гарч буйд бухимдаж буйгаа илэрхийлэн жагслаа.
Сэтгүүлч Роберто Толедог Даваа гарагийн үдээс хойш Зитакуаро хотын машины зогсоол дээр гурван зэвсэгт этгээд буудан хөнөөсөн бөгөөд тэрээр хар тамхи, гэмт хэргийн бүлэглэлүүд, хууль бус мод бэлтгэл ихээр хийгддэг талаар мэдээлэл бэлдэж байсан аж.
Түүний ажиллаж байсан “Монитор Мичоакан” компанийн захирал Армандо Линарес фэйсбүүк хуудсантаа "Авлигыг илчлэх нь манай нэг ажилтныг үхэлд хүргэлээ" хэмээн нийтэлжээ.
"Толедо өөрийг нь бүдүүлэг, хулчгар байдлаар буудсан гурван хүний гарт амиа алдсан. Бид зэвсэг авч явдаггүй. Бидэнд өөрийгөө өмөөрөх үзэг, дэвтэр л байгаа” гэж Армандо Линарес мэдэгдсэн юм.
Торреон хотын сэтгүүлч Хавьер Гарза "Ерөнхийлөгч Лопез Обрадор төрөөс сэтгүүлчдийг хавчихаа больсон гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ тэр бусдыг хэвлэлийнхэн рүү дайрахыг зогсоодоггүй" гэж шүүмжлэв.
“Эрх мэдэлтэй хэн ч сэтгүүл зүйг эрх мэдэлтэй байлгахад тус болохгүй л бол сэтгүүл зүйд санаа тавьдаггүй гэсэн үг. Өөрсдийгөө хуурахгүй байцгаая” гэж эрэн сурвалжлах сэтгүүлч Рафаэль Кабрера твиттер хуудсандаа бичжээ.
Хэвлэлийн эрх чөлөөний байгууллага Сэтгүүлчдийг хамгаалах хороо 2018 оны арванхоёрдугаар сард Мексикт Лопез Обрадорыг ерөнхийлөгчийн албан тушаалдаа очсоноос хойш Толедогийн хэргийг эс тооцвол 32 хэвлэл мэдээллийн ажилтан алагдсан тухай мэдэгджээ. Хамгийн их аюул заналхийлэлтэй учирч хүмүүс бол улс төр ба зохион байгуулалттай гэмт хэргийн хоорондын холбоог судалж буй орон нутгийн сэтгүүлчид гэдгийг тус хорооноос онцолсон байна.
Толедо бол 2021 онд алагдсан дөрөв дэх Мексик сэтгүүлч юм. Түүнийг Тихуана дахь гэртээ харих замд нь 1-р сарын 23-нд буудан хөнөөсөн. Тэрээр 2019 онд ерөнхийлөгчийн өглөөний хэвлэлийн бага хурал дээр гарч ирээд Лопез Обрадорт "Би амьдралаас айж байна" гэж хэлж байсныг мэргэжил нэгтнүүд нь сөхөн нийтэлцгээж байна.
Өнгөрсөн долоо хоногт Мексикийн 10 гаруй хотод Мальдонадог хөнөөсөн хэргийн дараа сэтгүүлчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.
Олон улсын хямралын бүлгийн Мексик дэх ахлах шинжээч Фалко Эрнст "Сэтгүүлчдийн амь насанд хүрч буй ийм давлагааг бий болгож байгаа зүйл бол засгийн газрын инерци, хамсаатнаар эсвэл шууд оролцоотой гэмт хэргийн ашиг сонирхлыг хэзээ ч зохих ёсоор шалгаж, шийтгэдэггүйтэй холбоотой" гэж дүгнэсэн юм.
Эх сурвалж: The Guardian