Өчигдөр буюу энэ сарын 25-нд Оюу толгойн далд уурхайн анхны тэслэгээг хийж малтлагыг эхлүүллээ. Энэ үеэр бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Рио тинто"-ийн зэсийн группийн захирал Б.Болд нараас,
- Ашиглалтад орж бгаа гүний уурхайг нээхэд зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн гэж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч байсан. Энэ асуудлыг яг яаж шийдээд өнөөдөр гүний уурхайгаа нээв ээ? Зардлаа хаанаас босгов? Зардлын хэтрэлт монголд хамаатай хэвээрээ юу?
- Оюутолгойн засаглалыг сайжруулах санал ТУЗ дээр батлагдсан. Засаглалыг яг яаж сайжруулах вэ? Яг юу хийх вэ? Ямар хяналт хэрхэн яаж тавих вэ?
- Дубайн гэрээг цуцлах эсэх дээр шийдвэр гарсан уу?
- ОТ төслөөс монгол улс авах ёстой татваруудаа авч чаддаггүй? Гүний уурхай ашиглалтад орлоо. Энэ татваруудаа авч чаддаг болох уу? Суурь гэрээнүүдээр энэ асуудлыг шийдэж байгаа юу?
- Төслөөс Рио тинто ч Монгол ч ашиг хүртээгүй байгаа гэж Ж.Болд захирал мэдэгдэж байсан. Гүний уурхай ашиглалтад орлоо. Хоёр тал ашиг хүртэх үү? Зэрэг асуулт асууж тодрууллаа.
Ашиглалтад орж байгаа гүний уурхайг нээхэд зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэж гүний уурхайг нээсэн талаар "Рио тинто"-ийн зэсийн группийн захирал Б.Болд,
“Дуусаагүй байшингийн зардлыг хэтэрсэн гэж ярихад хэцүү шүү дээ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд олон асуудал байгаа. Үүнд хүлээн зөвшөөрөх зүйл ч байна. Зөвшөөрөхгүй зүйл ч байна. Гэхдээ өнөөдөр гүний уурхайгаа дуусгах төсвөө баталсан. Тийм учраас тэр ач холбогдолтой. Анхны хөрөнгө оруулалтын зардал яагаад хэтрэв ээ гэдгийг аль аль тал хангалттай сууж ярилцсан. Оюу толгойн ТУЗ түүн дээр дүгнэлтээ гаргасан. Ковидоос үүдэн эрээн дээр хичнээн их бараа гацчихаад ирэв. Гал тогооны пильтагаа солиход ямар их хэмжээний тээврийн асуудал үүсч байна. Үүн шиг урьдчилж тооцоолоогүй зардал их гарсан. Энэ бол бизнес, хувь хүнд ч их тохиолддог. Гайхаад байх зүйлгүй” гэлээ.