Танилц: “Бодь”-ийн оффтейк гэрээг хянах түр хороо байгуулж, сонсгол хийхийг дэмжсэн гишүүд

Коронавируст халдварын улмаас өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болжээ. Тус хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон [email protected] цахим хаягаар хүлээн авах аж. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэх шаардлагатай.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын дээд шүүхээс мэдээллээ.








