Өнөө үед хүмүүс орлогын олон эх үүсвэртэй болсон. Тэр хэмжээгээрээ санхүүгийн зөв төлөвлөлт чухал. Тэгвэл шинэ он гараад удаагүй байгаа энэ үед бид санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх вэ? Мөн яагаад хадгаламж үүсгэх ёстой талаар “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиолч Г.Мөнгөнөөс дараах зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Тэрбээр "Ямар хүмүүс мөнгө хадгалдаг юм бэ гээд харахаар зовж үзсэн хүмүүс маш сайн хадгалдаг байх магадлалтай. Хоёрдугаарт ер нь алсын хараатай хүмүүс. Эрсдэлийн менежмент хийе гэж боддог хүмүүс мөнгө хадгалдаг юм байна. Гуравдугаарт өнөөдрийн амьдралын түвшнээс дараа жил илүү өсөлттэй байхын тулд хүмүүс мөнгө хадгалдаг юм байна. Шийдвэр гаргах чадвартай болно гэсэн үг шүү дээ. Зүгээр л эхний ээлжид бид дадал руу л төвлөрөх ёстой юм байна. Мөнгөө эхлээд хадгалах хэрэгтэй юм байна. Дараа нь нөөц үүсээд эхлэх юм бол чи хуваарилалтуудаа ухаалаг хийж болно гэсэн үг л дээ.
Надад нэг ийм асуулт байна. Татварт хэдийг өгч байна. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалд мөнгө төлж байгаа шүү дээ. Тэгээд тэрийгээ өгөөд чиний амьдрал сүйрээгүй л байгаа биз дээ. Ер нь бол бид татварт 21-24 хувийг төлж байгаа. Тэгвэл яагаад чи өөртөө 24 хувийг төлөхгүй байгаа юм бэ? Тэгвэл татварт мөнгөө төлчхөөд чи тэрийгээ тооцдоггүйтэй адилхан яг өөрөө өөртөө яагаад 21 хувийг хадгалахгүй байгаа юм. Хамгийн багадаа шүү. Тэгэхээр боломж байхгүй гэсэн юм байхгүй. Бага орлоготой байсан ч хамаагүй тэрэндээ тааруулсан хадгаламжийн жижиг системтэй болох л хэрэгтэй. Том орлоготой бол том системтэй болох хэрэгтэй. Тэрнээс биш бага орлоготой байлаа гэхэд хадгалахгүй гэсэн үг биш, их орлоготой үед л хадгалдаг гэсэн үг биш.
Надад нэг ийм асуулт байна. Чи мөнгө хадгалаагүйнхээ төлөө чамд асуудал бэрхшээлүүд ирсэн үү? Чи энийгээ үргэлжлүүлмээр байна уу? Эсвэл амьдралаа дараагийн түвшинд дараагийн жил арай илүү өөрчилмөөр байна уу?
Одоо залуучуудын хувьд гадагшаа суръя гэдэг. Энэ хүслээ арай бодитой болгомоор байвал чи яг одооноос эхлээд хадгалж эхлэх ёстой. Арай жоохон бодитой болгомоор байвал 2022 оноос хадгалж эхлэх хэрэгтэй. Тэрнээс биш яг энэ яриагаа ярьсан хэвээрээ. Нөгөө найз нартаа би явж сурна, байр авна гэх мэт энэ яриагаа зүгээр давтсан хэвээрээ л баймаар байвал чи өнөөдөр юу ч хийх хэрэггүй. Амьдрал чамайг хангалттай сургачихна. Тэгэхээр бид хадгалъя гэж уриалаад хадгалаад эхлэх гэхээсээ илүүтэйгээр нөгөө шалтгаан гэдэг зүйл нь өөрөө маш чухал. Уриалгаас илүү мотивацаас илүү. Хэрвээ би ингэхгүй л бол миний эрүүл мэнд, ирээдүйд ээж, аав хайртай үр хүүхэд, найз нөхдийнхөө хажууд би өөрчлөлт гаргахгүй өсөлт гаргахгүй хэвээрээ л байна. Орлого маань өсөх юм бол дараагийн удаа би тэдэн сараас эхлээд ч гэдэг юм уу хугацаа тавиад л байх юм бол бүх зүйл өөрчлөгдөхгүй л гэсэн үг.
"Би бол орж ирээгүй орлогод битгий итгээрэй гэдэг дүрэмтэй"
Орж ирснийхээ дараагаар нь 30 хувийг нь байхгүй тооцоод 70 хувьдаа итгэ. Юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ чи 800 мянган төгрөгийн цалинтай бол 300 мянган төгрөгийг нь байхгүй тооцохоор чамд 500 мянга байгаа шүү дээ. Асуулт анхнаасаа таван 500 мянгатай байсан бол чи яах байсан юм. Амьдарна шүү дээ. Тэгэхээр ингээд өөрөө өөртөө чалленж хийх сорилт болгоорой л гэж хэлэх гээд байгаа юм. Зарим хүмүүсийн хувьд тогтмол дүнгээр багахан мөнгө хадгалдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүст юу гэж хэлмээр байна гэхээр тэр хадгалж байгаа мөнгө чинь чиний амьдралд нэг их тийм нөлөөгүй, хадгалж байгаа юм шиг санагдаггүй болсон бол дүнг нь нэмэх хэрэгтэй. Тэгэх юм бол чамд илүү их мэдрэмж өгөх байх. Тэр мэдрэмж өгч байгаа хэсэг бол чи их зөв. Одоо зовж байна гэдэг нь ирээдүйд илүү аюулгүй амьдралаа өөрөө бүтээж байна гэдэг хариулт руу явж байгаа юм.