Багшийн сургуулийн оюутны дотуур байрнаас нөхөрлөж эхэлсэн эрхмүүд боловсролын салбарт тууштай ажиллан өдгөө ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг мөр зэрэгцэн хашиж байгаа юм. Бид энэ удаад “Хөрөг” нэвтрүүлэгтээ 20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар, 30 дугаар сургуулийн захирал П.Өлзийтөгс нарын урин ажил, амьдралын гараа нөхөрлөлийн үнэ цэний талаар ярилцлаа.
20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу, намайг Цэвээнсүрэнгийн Баярбаатар гэдэг. 1993 онд УБИС-д элсэн орж 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл боловсролын салбарт ажиллаж байна. 20 дугаар сургуулийн захирлаар ажиллаад хоёр дахь жилдээ болж байна.
-Багш мэргэжлийг хэрхэн сонгож байв?
-Миний аав Монгол хэл, Уран зохиолын багш. Ээж минь бага ангийн багш. Аав, ээжийнхээ ачийг хариулж аавынхаа боловсролын салбарт хийгээгүй дутуу бүхнийг нь гүйцээчих юмсан гэж энэ салбарт ажиллаад 20 гаруй жил болж байна. Эхээс бид зургуулаа. Аав багш, ээж багш, том ах маань физикийн багш байсан. Гэр бүлийн хүн маань багш мэргэжилтэй. Хадам ээж маань багш мэргэжилтэй.
-Цар тахлын үед дэлхийн түвшний хөтөлбөрт хамрагдсан гэсэн шүү дээ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын салбарынхан зүгээр суугаагүй. Багш нар маш их ачаалалтай байсан. Хоёр дахин их ачаалалтай, одоо 2.5 дахин их ачаалалтай ажиллаж байна. Яамнаас, ТББ-уудаас тэр дотроос дурдах хэлэх юм бол Б.Даваасүрэн захиралтай Гүрэн академийнхан монголын ЕБС-уудын нийт захирлуудад “Дэлхийн түвшний менежер” сургалтыг онлайнаар бүтэн сарын хугацаатай зохион байгуулсан. Энэ сургалтад хөдөө орон нутаг нийслэлийн бүх захирлууд хэсэг, групп болж оролцон амжилттай болж, түүний өргөмжлөл батламжийг онлайнаар ирсэн. Гүрэн академи Бэрс институттэй хамтраад Харвардын зуны сургалтын хөтөлбөрийг зохион байгуулах эрхтэй болоод үүнд захирлуудаас анкет судалгаа авсан. 30 дугаар сургуулийн захирал П.Өлзийтөгс бид хоёр энэ сургалтад хамрагдсан. П.Өлзийтөгс бид хоёр боловсролын салбарт насаараа хамтдаа байх хамтдаа зүтгэх жаргал зовлонгоо хуваалцах сайхан найзууд.
Өлзий маань 1993 онд Дорнод аймгийн Багшийн сургуулиас шилжиж ирээд Багшийн сургуульд бид хоёр танилцаж оюутны байранд цуг байсан. Төгссөнөөсөө хойш өнөөдрийг хүртэл сая зуны Харвардын сургалтад Гүрэн академи, Бэрс институтийнхээ дэмжлэг туслалцаатайгаар хөл хорио, баяр наадмын үед хүмүүс ид амарч байхад бид онлайнаар суралцаж мэдлэг, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж хамт сайхан байлаа. Харвардын зуны хөтөлбөрт хамрагдаад Бостон хотын дунд сургуулийн загварыг англи хэлнээс нь монгол хэл дээр багштайгаа хамтарч, гүүгл орчуулга ашиглан хөрвүүлээд авсан. Одоо тэрийгээ өөрийнхөө сургууль дээр бодож боловсруулах ажлууд үлдээд байна.
Нөхөрлөлийн буян, олны дэмээр явж байгаа шүү дээ. Хэрвээ Ц.Баярбаатар гэдэг хүн 20 жил боловсролын салбарт байхдаа хүмүүстэй энгийн сайхан байгаагүй байсан бол өнөөдөр Ц.Баярбаатарыг хэн ч танихгүй.
Гүрэн академийн сургалтад суух гол үүргийг гүйцэтгэсэн хүн бол манай Пагмын Өлзийтөгс захирал.
30 дугаар сургуулийн захирал П.Өлзийтөгс
-Боловсролын салбарт ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
30 дугаар сургуулийн захирлын албыг хашаад нэг жил болж байна. 1997 оноос эхлээд Хэнтий аймгийнхаа төв Гуравдугаар сургуульд хамгийн анх хөдөлмөрийн гараагаа монгол бичгийн хичээл зааж эхэлж байсан. Ажлын хувьд баримталдаг зарчим бол хүн хариуцлагатай байх ёстой. Залуу хүн ч бай дөнгөж төгссөн багш ч байсан тэр олон жил ажилласан туршлагатай хүмүүсийн хувьд ч гэсэн өөртөө ногдсон ажлыг хариуцлагатай гүйцэтгэх нь маш чухал.
Амьдралын хувьд хувьд баримталдаг зарчим хүн гэр бүлийн үнэ цэнийг нэгдүгээрт тавьж байх ёстой. Найз нөхөд мэдээж байна. Ковидийн цаг хугацаа хүмүүст хэдийгээр амаргүй цаг хугацаа байгаа ч гэсэн цахим хэрэглээг бүтээлчээр ашиглах боломжийг бүрдүүлж өглөө. Ц.Баярбаатар бид хоёрын хувьд 1993 оноос хойш ярина даа. Оюутны дотуур байранд нэг тасаг байлаа. Одоо хүртэл тод санадаг юм. Багын хошин мэдрэмжтэй, өөрийгөө аваад явчих сэргэлэн зан чанартай залуу. Ажил төрлийн хувиар их уулзалдана. Энэ зун бид хоёрт ховор боломж тохиож Харвардын зуны курст суух боломж гарлаа. Энэ боломжоо бид хоёр бүрэн дүүрэн ашиглаад хоёулаа сертификатаа аваад тодорхой хэмжээнд сүүлд нь Гүрэн академи, Бэрс институтийнхний дэмжлэгээр сертификатаа аваад төгсгөл дээр нь яаж суралцаж байсан тухайгаа дурсамжуудаа хүүрнээд явсан байгаа.
-Хамтдаа Харвардад суралцсан гэсэн шүү дээ.
Бид өнгөрсөн хавар “Дэлхийн түвшний менежерүүд” сургалтыг Гүрэн академиас зохион байгуулж цахимаар хамрагдсан. Энэ сургалтад суучхаад боломжийн сайхан сургалтад суулаа. Ойрд ийм сайхан сургалтад хамрагдсангүй дээ гэж олзуурхаж байсан. Тэгж байтал гэнэтхэн зургаан сарын сүүлээр Б.Даваасүрэн захирлын лайвыг үзлээ. Тэгсэн сургуулиудын захирлуудаас Харвардын зуны сургалтад суух боломжийг бид бүрдүүллээ. Та бүхэн өөрсдийнхөө хүсэлтийг өг, сонирхож байгаа хүмүүс холбогдоорой гэсэн лайвыг үзсэн. Тэр лайвыг үзээд Баяраа руу утсаар хэлсэн харав уу гэсэн манай хүн харах нь харсан л гэж байсан. Захирлуудаас хоёр сургуулийн захирлыг хамруулахаар боллоо гэсэн хариуг өгсөн. Надад Харвардын сургуулийн “Сургуулийг удирдах нь” гэсэн сэдэв таарсан. Тэр сэдэв их хэрэгтэй санагдаад суусан.
Ц.Баярбаатар
Харвардыг анх Өлзийтөгс найзаасаа сонсоод барах болов уу гээд юу ч гэсэн хоёулаа хүсэлтээ өгөөд үзье гээд хүсэлтээ өгөөд Гүрэн академи дээр ирээд уулзсан Бэрс институтийн тэтгэлэгтэй, Гүрэн академийн тусламжтай сурна гэдгээ маш сайн ойлго та хоёр. Ингээд суралцаад явахад асуудал байхгүй гэхэд нь дотроо “Азны юм” гээд л. Гарч ирээд холын Харвард ийм ойрхон байсан юм уу гээд.
Миний хувьд “Хүнээ өөрчлөх нь” гэдэг сэдвээр суралцсан.
П.Өлзийтөгс
Хэдийгээр өөр сэдэв ч гэсэн бид хоёрын хувьд анх удаа цаг хугацаа орон зайг үл хамаарах дэлхийн түвшний маш том сургалтад хамрагдаж байгаа учраас бүх юм нь шинэлэг, шинэ байсан.
Хамгийн анхны өөрсдөдөө итгэж чадахгүй байгаа зүйл бол хэлний хувьд тэр Харвардын сургалтыг яаж давах вэ дээ гэсэн болгоомжлол байсан. Тэгээд Гүрэн академийнхандаа үнэнээ хэлсэн. Хэлний хувьд амаргүй байна, барахгүй байх гэсэн чинь түүнд бүү санаа зов бид мэргэжлийн зүгээс тусална гээд л.
Харвардын сургуулийн хамгийн гоё сонирхолтой зүйл нь юу байсан гэхээр ерөөсөө хэн ч бай тэр платформ руу орсон л бол цаашаагаа өөрийн эрхгүй хөтлөгдөөд явах арга зүйтэй юм билээ.
Дээрээс нь хоёр дахь өдөр эхлээд, хоёр дахь өдрөө дуусдаг. Бостоны цаг Улаанбаатарын цагаас зөрүүтэй. Яг тэр цагтаа багтаж дуусгахгүй бол болохгүй. Хоёр бие рүүгээ ярина. За хэдэн хувьтай явж байна. Тэр чинь дуусахаараа 100 хувь.
Ц.Баярбаатар
Нэгдүгээр модуль минийх 50 хувьтай явж байна. Минийх 60 хувьтай явж байна гээд тэгээд түрүүний Өлзийгийн хэлээд байгаа болохоор хүний саналыг асууж байгаа юм. Үүнийг та юу гэж бодож байна. Шинэ хүн ажилд авахдаа таны баримталдаг зүйл чинь юу вэ? Тэгэхээр тэнд чинь орон орны олон зуун удирдах ажилтан байгаа. Сүүлдээ хэлний бэрхшээлтэй хүмүүс чинь Энхцэцэг, Жамка багшаасаа юм асуухаас гадна Google translate ашиглаад монголоор бичээд англиар орчуулагдахаар хуулаад багш руугаа чатаар бичнэ. Багшаа энэ юу гэж байна, болж байна уу. Тэгээд монголоор ингээд биччихвэл яаж байна багш маань гол нь. Хавар бид “Дэлхийн түвшний менежер” сургалтад суусан. Тэнд суусны зорилго нь гарсан. Түүнийхээ дагуу Харвардын зуны сургалтад хамрагдлаа. Манай Гүрэн академиас дэлхийн түвшний багш нар гэсэн сургалт зохион байгуулж байна. Дэлхийн түвшний багш нарт улсын хэмжээний 10 мянга гаруй багш нар, менежер, удирдах ажилтнууд сурч байна. Монголын боловсролд маш том оюуны хөрөнгө оруулалт оруулж байгаа ийм сургалт байгаа юм. Бид хоёр оюутан байх дөрвөн жилдээ хамт нөхөрлөлөө. Ажил дээр гараад нэг салбарт ажиллаа. Одоо ковидийн үеэр бас бид хоёрыг амьдралд сургалаа. Ажлаасаа ч сурч байна. Амьдралаасаа ч сурч байна. Бие биенээсээ нөхөөд сайхан суралцаад явж байгаа.