СУРТАЛЧИЛГАА
Монгол хүн бүр малтай болох боломжийг “Хөх-Үүр Тур” компанийн үүсгэн байгуулагч Г.Чойжамц шинэхэн төслөөрөө олгож байна. Бид энэ удаад түүнтэй “Хөх-Үүр айраг зоог”-оо хэрхэн эхлүүлж байсан болон “Хөх сүрэг” төслийн талаар “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Ганбатын Чойжамц гэдэг. Би Булган аймгийн Сайхан сумын залуу. “Хөх-Үүр Тур” компанийн үүсгэн байгуулагч, “Хөх-Үүр айраг зоог” үндэсний хэмжээний идээ зоог, айраг цагаан идээтэй ресторан үүсгэн байгуулаад дөрвөн жил болж байна. Би малчин айлын хүүхэд. Морины зоон дээр, тал нутагт малын бэлчээр, хонины захад өссөн.
-Булган аймгийн Сайхан сум айргаараа алдартай. Тиймээс л бизнесээ нутгийнхаа брэндээр эхлүүлэв үү. Анх энэ бизнесийн санаагаа хэрхэн ажил хэрэг болгож байсан бэ?
-Сургуулиа төгссөн цагаас бизнесийн салбарт хөл тавьж, айраг, цагаан идээ үндэсний бүтээгдэхүүн рүү орсон.
Оюутан байхдаа Улаанбаатар хотод ирээд гэрээ санана, өлсөнө. Урт цагааны тэр хавиар явахаар арааны шүлс их асгардаг байлаа.Тэр үед оюутан хүн мөнгөгүй байсан. Тэнд Булганы Сайхан сумынх, Өвөрхангай, Архангайн айраг гээд асрууд ажилладаг байсан. Тэрийг харж байгаад айраг уух юмсан гээд л боддог байлаа.
Манай найз Увс аймгийн залуу. Айраг болон айрагны соёлын талаар мэдэхгүй аймгийнхаа төв дээр өсөж торнисон хүүхэд байсан. Бид хоёр манай нутгаар аялангаа бизнес ярьсан. Энэ үеэр яагаад айрагтай гоё тухтай газар хүмүүс олуулаа суугаад хултай айраг ууж болохгүй гэж гээд санаагаа хэлтэл манай найз дэмжсэн.
Бид хоёр шууд хотод ирээд ажил хэрэг болгоод жижигхэн “Хөх-Үүр айраг зоог” гэдэг газрыг нээж байлаа. Одоо бараг таван жил болох гэж байна. 4-5 салбар ч нээлээ. Алдаж, онож үзлээ. Монгол хоол, Монгол зочлох соёл, айраг өөрөө үндэсний хэмжээний бүтээгдэхүүн. Үүнийг хөгжүүлэх боломж байгаа юм байна. Хэн нэгэн тууштай зорилготой зүтгэх ёстой. Тэр хүн нь би байх ёстой гэдгийг өөртөө маш хатуу ойлгуулсан.
-“Хөх сүрэг” шинэ төслийн санааны тухайд?
-Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ковидийн том сорилт бизнесийг маань дайрсан. Үйлчилгээний газар буюу ресторан 100 хувь үүд хаалгаа хаасан. Гэхдээ бидэнд ковид бизнесийн хувьд солонгорох ёстой юм байна, нэг замаар биш олон замаар явах ёстой юм байна, өөр өөр боломжуудтай уялдуулж системтэй хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгуулсан.
Жилийн хугацаанд төлөвлөлт хийгээд бид олон нийтээс хөрөнгө оруулалт босгох гэдэг зүйл дээр маш сайн төвлөрч ажилласан. “Хөх сүрэг” гээд үндэсний хэмжээний хүмүүсийг малтай болгодог төсөл байгаа. “Хөх сүрэг” төслийн гол зорилго бол монголчууд маань гурван сая гаран хүн амтай. Малын тоо толгой 70 сая хүрсэн. Хүн амынхаа 70 хувь нь огт мал эзэмшихгүй байгаа. Гэвч хүн болгон малтай байхыг хүсдэг, малчинтай байж чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас бид яг энэ эрэлт дээр тулгуурласан бизнес моделийг олон нийтэд танилцуулья гэж зорьсон. Энэ бол “Хөх сүрэг” төсөл.
-Хэчнээн төрлийн бүтээгдэхүүнийг хүмүүст санал болгож байгаа вэ?
-“Хөх сүрэг” дотроо таван төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Та энэ таваас хөрөнгө оруулалт хийж, худалдаж аваач ээ. Нэгдүгээрт, CONI буюу хонь. Хоёр дахь нь, UMBU буюу үхэр. Гурав дахь нь, YMA ямаа. Дөрөв дэх нь ADU буюу адуу, Тав дахь нь OVS буюу өвс гэж байгаа.
Энэ малаас хүмүүс хөрөнгө оруулалт хийж аваад гар утасныхаа аппликейшн ашиглаж, технологийн тусламжтайгаар хөдөө байгаа малаа хараад би хэдийг эзэмшиж байна, жилийн дараа хэд болох юм гээд аппликейшнаар дамжуулж малынхаа өгөөж, цагаан идээ, мах, ноолуур бүх түүхий эдийг нь амьдралынхаа өдөр тутамд хэрэглэх боломжийг бид энэхүү төслөөрөө олгож байгаа.
-Энэ төслөөс ADU буюу адууг онцолбол?
-“Хөх сүрэг” төслийн миний хамгийн дуртай төсөл адуу байгаа. ADU төслийн хамгийн гол хэсэг бол манай хөрөнгө оруулагч нар адуу худалдаж аваад тэр хөрөнгө оруулалтын мөнгөөр бид адууны том аж ахуйг байгуулна. Адууны аж ахуй дотроо цогц зүйлс агуулж байгаа.
Цагаан гүүг төрөлжүүлэн өсгөж, цагаан гүүний саамыг эмчилгээний зориулалтаар олон төрлийн тусдаа бие даасан бүтээгдэхүүн болгож хөгжүүлнэ. Гаднын улсуудаас захиалгууд ирж эхэлсэн. Гүүний саам бүтээгдэхүүнийг эмчилгээний болон хүнсний нэмэлт тэжээл, гоо сайхны гэх мэт олон зориулалтаар ашиглах саналууд их ирж байгаа. Бид адууны төсөл дээрээ гүүний саамыг бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх тал дээр их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Дараагийнх нь айраг байж таарна. Бид өөрсдөө айргаа үйлдвэрлэдэг болох, чанарын хувьд стандартад нийцсэн байлгах дээр илүү анхаарна.
Морины маш том соёл агуулсан цогцолбор байгуулна гэж бид зорьж байгаа. Булган аймагт байршлыг нь сонгож байгаа. Морин аяллын цогц хөтөлбөрүүд тэнд хэрэгждэг байя. Жороо морийг тусгайлан өсгөж хөгжүүлэх, тэндээ жороо морины уралдаан зохион байгуулах, жороо морь уналгын албан ёсны төв байгуулах энэ бүгдийг хослуулсан "Усан тэлмэн" академитай хамтраад жороо морь болон морь уналгын цогцолбор байгуулах зорилго тавьсан. Морин циркийг монголдоо сайн хөгжүүлье гэсэн зорилго тавьж байна.
Морин дээрээс нум сум харвах, Намнаа гээд хөгжиж байгаа спорт хөгжүүлэхийг зорьж байна. Жил болгоны долоодугаар сард олон улсын Адууны фестиваль буюу “Nomadic Horse Festival” гэдэг наадмыг зохион байгуулдаг байя. Энэ бол гайхалтай зүйл байх болно. Монголд аялал жуулчлалыг дэмжсэн маш том төсөл байх болно.
-Хүн бүр малчин болох эсвэл малчинтай байх боломжгүй. Малчдын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Мэдээж үүний цаана малыг тухайн бүс нутаг болон байгаль, цаг уурын тохиромжтой газар маллана. Үүний менежментийг манай компани маш зөв зохицуулж мэргэжлийн малчин гэдэг ойлголтыг гаргаж ирээд тэр залуу малчдыг бид мал аж ахуйн салбарын доктор, профессор хүмүүсийн зөвлөгөөн дор мөн Монгол Улсын аварга, шилдэг сайн малчдын хамтарсан зөвлөгөөн дор залуу малчдаар бид малаа маллуулна. Малынхаа үр шим өгөөжийг нэмэгдүүлнэ. Үндсэндээ бид мал аж ахуйн салбарыг цоо шинэ шатанд гаргая гэдэг амбиц зорилго тавиад төслөө эхлүүлж байна.
-“Хөх сүрэг” төслийг иргэд хэзээ, хэрхэн худалдаж авах боломж бүрдэх вэ?
-Төсөл маань 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний 11 цаг 11 минутад нэгэн зэрэг Монгол орон даяар болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст зориулаад нэгэн зэрэг явагдана. Мэдээж төсөлд хэмжээ байгаа. Тэр төлөвлөгөөт хэмжээндээ хүрсэн тохиолдолд автоматаар хаагдана.
-Эрсдэлгүй зүйл ховор шүү дээ. Байгаль цаг уурын таагүй үзэгдлээс гэдэг ч юм уу мал хорогдох асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Монголчууд“Айлд тавьсан мал амиа хорлодог” гэж хошин байдлаар ярьсан байдаг. Бид энэ зүйлийг л байхгүй болгож байгаа. Мал эзэмшиж байгаа хүмүүс ямар нэгэн мал зүсэлж насаар нь тогтоож авахгүй. Үндсэндээ мал аж ахуйг модельчилж байгаа юм. Та таван мал эзэмшиж байгаа бол таны мал жилд хоёроор өснө. Нэг нь ижил сүрэгтээ өсөөд байж байдаг, нэгэнтэй нь дүйцэх хэмжээний бүтээгдэхүүнийг та жил бүр хүртээд явчих. Ган, зудаас болж мал хорогдоно. Тэрийг тодорхой хэмжээнд бид төлөвлөж байгаа. Амьд байгаа өсөж байгаа мал бүхэн таных. Бид мэргэжлийн шуурхай алба байнга гаргаж ажиллуулна. Жишээлбэл, хаврын шуурга болох гэж байна гэхэд манай мэргэжлийн техник хүч сайтай баг урьдчилж очоод аюулгүй байдлыг хангана. Мал төллөлтийн үед мэргэжлийн туслах хүч очно. Өвс, тэжээлийг бид маш сайн хангалттайгаар хангана. Малын эмч нарын байнгын хяналт дор өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэх мэтчилэн бид мал аж ахуйн салбарын эрсдэлүүдийг менежментийн зөв шийдлээр багасгаж чадна гэж харж байгаа. Мэдээж эрсдэл байна, тэр эрсдэлийг компани үүрнэ.
-Танай компанийн хэтийн зорилго?
-Манай компанийн хэтийн зорилго бол Монгол Улсад мал аж ахуй, хөдөө аж ахуйг дагасан аялал, жуулчлал хөгжүүлэх, зочлох үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэл, эрүүл аюулгүй органик хүнсийг хэрэглэгчдэд хүргэх туйлын зорилгоо огт хазайхгүй тууштай явна. Энэ зорилго бол та бүхэн ч анзаарсан байх, ковид дэлхий дахинд хүнс гэдэг зүйл ямар чухал вэ гэдгийг харуулсан. Бид Монгол таван хошуу мал, нүүдэлчин ахуй соёл, органик, эрүүл хүнснээс ямар чухал бүтээгдэхүүн гаргаж болох вэ үүнийг яаж дэлхийд таниулж болох вэ гэдгийг манай компани тууштай зорьж ажиллана. Энэ зорилгодоо бид их ойрхон хугацаанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.