Авлига гэж юу вэ. Авлига гаарснаар нийгэмд ямар сөрөг үр дагаврууд бий болох үүнтэй хэрхэн тэмцэх талаар эдийн засагчдын байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Эрдэнэбатын байр суурийг хүргэе.
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Эрдэнэбат: Авлига бол зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдээс бидэнд ногдуулж байгаа татвар юм. Хууль ёсны татварын хувь хэмжээ, хугацаа тодорхой байдаг бол авлигынх асар өндөр, тодорхой бус байдаг. Иймдээ ч бидний бизнес эрхэлж, хөрөнгө оруулж, хөдөлмөрийнхөө үр шимийг шударгаар боломжийг маань боомилж байдаг. Чадан ядан бүрдүүлсэн төсвийн орлогыг маань үр ашиггүй хуваарилахад хүргэж байдаг. Бидний авьяас чадвар, ур ухаан, эдийн засгийн бүтээлч үйл ажиллагаанд бус, зүй ёсны бус ашиг орлогын төлөөх ёроол руугаа чиглэсэн тэмцэлд хүргэж байдаг. Олон улсын Транспэрэнси Интернэшнл байгууллагын хамгийн сүүлийн статистикаар 100-гаас 35 оноо авч байна. 198 улсаас 35-д жагсаж байна. Энэ нь бид эдийн засаг, амьжиргаагаа сайжруулах ямар их боломж байгаагийн бэлхнээ илрэл юм. Анд найз, айлын хүн, аймаг сумынхандаа тус болж байна гээд авлигатай орооцолдох нь тус биш ус юм шүү. Бүгдээрээ хамтдаа хөгжих боломжийг боомилж байгаа явдал юм шүү.
Авлигын эсрэг хамтдаа тэмцэцгээе. ЗӨВ ЗӨВ ШУДАРГА ЗӨВ.