Өнөөдөр УОК, НОК хамтарсан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар манай сэтгүүлч тодрууллаа.
-Яг энэ хэлэлцээр явагдаж байгаа үед Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдэг байр сууриас хандах юм уу? Одоо 65 зүйл заалт бүхий гэрээ чинь 63, 64 нь зөвхөн Рио Тинтод ашигтай байна гээд тогтоочихсон байгаа. Өөрчлөх юм уу, эсвэл хүчингүй болгоно гэх юм уу. Засаг засна гэдэг байр сууриас хандах юм уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нэг асуудал байгаа нь юу вэ гэхээр Засгийн газрын тогтоол тогтоол болон захирамж хэлбэрээр гарна гэдэг Засгийн газрын хуультай. Засгийн гарын тогтоол гараагүй. Тиймээс энэ бол хууль бус гэж Монгол Улсын шүүх засаглал үзэх бүрэн эрхтэй. Гэхдээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувьд захирамжаар хийчихсэн үүнийг. Захирамжийг бид олон улсад эрх зүйн акт биш гэж тайлбарлах туйлын төвөгтэй. Гэхдээ захирамжаар ийм асуудал шийдэгдсэн түүх Монгол Улсад байхгүй. Өөрөөр хэлбэл ийм хэлэлцээрийг Ерөнхий сайд ганцаараа өөрийнхөө захирамжаар шийдсэн гэсэн үг. Нэг үгээр хэлбэл эрх олгоод. Засгийн гарын хуралдаанаар ороогүй, Сангийн яамнаас санал аваагүй, Хууль зүйн яамнаас санал аваагүйд л асуудал байгаад байгаа юм. Энэ нь олон улсын гэрээ болчихсон. Тийм учраас олон улсын гэрээн дээр Л.Оюун-Эрдэнэ байна уу, Ч.Сайханбилэг байна уу тэр бол Монгол Улсын л Ерөнхий сайд. Ерөнхий сайд Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй гэдэг агуулгаар бидний хувьд арбитрын маргаан дээр очихоос өөр сонголтгүй болчихоод байгаа юм. Тийм учраас бид хэлцэлийн үед Монгол Улсын Засгийн газарт ашиггүй байгаа жишээлбэл, тэр өртэй холбоотой асуудал, татвартай холбоотой асуудлууд дээр бид маргаан үүсгээд яваад байгаа. Уш нь тэр зүйл шууд захирамжаар хийгдээгүй байсан бол бид энэ их хэмжээний цаг хугацаа, энэ их хэмжээний мөнгийг илүү өөр зүйлд, магадгүй өнөөдөр зөвшилцөлд, хуучнаа засах гэсэн биш илүү ирээдүйг харсан тэр зүйл рүү хийгдэх ёстой байсан болов уу гэж би бодоод байна. Гэхдээ би шууд нэг Ерөнхий сайдыг илт буруу, би л зөв гэж хэлэхийг хүсэхгүй байна. Тухайн цаг үе эдийн засгийн хувьд үнэхээр хүнд цаг үе байсан. Амаргүй шахалтанд орж байсныг би олйгож байгаа. Тэр шахалтаар үндсэндээ Засгийн газраараа ч оруулах хэмжээний биш байдлаар тэр хийгдсэн зүйл. Тийм учраас Дубайн гэрээг бидний хувьд Дубайн гэрээгээр үүсэн нөхцөл байдлуудыг бид байхгүй болгоно буюу Дубайн гэрээг цуцлахтай холбоотой түвшний саналыг тавьсан гэсэн үг. Дубайн гэрээнээс үүдэж Монгол Улсын 34 хувь дээр ашиггүй байгаа асуудлуудыг бид засахын тулд хэлцэл хийж байна гэсэн үг. Энэ хэлцэл бичиг баримтууд байгаа учраас амаргүй. Гэхдээ бид Арбитрын маргаан дээр мөн бусад асуудал дээр шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг хийгээд явж байна гэж ойлгож болно. Оюу толгойн гэрээ үр өгөөжтэй болж үндсэн шийдэл гарахын тулд чадах бүх зүйлээ бидний хувьд хийх болно. Хүндрэлтэй асуудлууд болвол хэвлэлийнхэн та бүхэнтэй уулзаад ийм ийм асуудлууд хүндрэлтэй байна гэдгийг үнэнээр нь яриад явна”