Бага насны хүүхэд, нярайн шүд арчилгааны талаар Нүүр ам согог судлалын их эмч Х.Жавзандуламтай ярилцлаа.
Нүүр ам согог судлалын их эмч Х.Жавзандулам: “Шүд цооролтын өвчин маш олон шалтгаантай. Энэ дундаа нянгийн үрэвсэл хамгийн өргөн хүрээтэй шүдийг хамгийн ихээр цооруулж байдаг үндсэн шалтгаан нь болдог. Бидний идэж байгаа нүүрс усыг амны хөндийн бактери задалдаг. Энэ нь хүчил үүсгэж, хүчил нь шүдний бүрэн бүтэн байдлыг алдуулж цооролт үүсгэдэг. Шүдний цооролт гэдгийг мэдсэн даруйдаа шүдний эмчид хандах нь эдийн засан болон цаг хугацааны хувьд нэмэртэй байдаг. Манай Монгол улсын хувьд 10 хүүхэд тутмын 9 нь шүд цооролт өвчнөөр эмнэлэгт ханддаг. Энэ нь аль болох бага насанд нь шүд цооролт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сануулга болж байна. Ийм учраас хүүхдийн шүдийг ургасан цагаас нь эхлэн үзүүлж болно.
Шүд арчилгааны хувьд нярайн шүд ургахаас нь өмнө бэлтгэдэг. Хүүхэд тоглоомоо хазах үйлдэл гаргах үед нь шүд ургаж эхлэх гэж байгаа нь анзаарч зориулалтын тоглоомын бариулах хэрэгтэй. Эсвэл долоовор хуруундаа маарал хийж шүдийг нь сайтар цэвэрлэх шаардлагатай. Энэ нь шүд угаалтад дасгаж, шүдний эмнэлэгт очих үндэс суурийг бий болгодог. Шүд арчилгаа нь өөрт нь тохирсон ОО,сойзыг сонгох шаардлагатай.
6-8 сартайд хүүхдийн шүд шүдэлж эхэлдэг. Ийм учраас мэргэжлийн шүдний эмч дээр ирж, ямар ОО, сойз хэрэглэх ёстой гэсэн амны арчилгааны нэмэлт зөвлөгөө авч болно.
Шүд цоорох өвчин их тохиолдож байгаа нь эцэг эрчүүдийн хайхрамжгүй үйлдлээс илүү шалтгаалдаг. Яагаад гэвэл шүдний цооролт хийсч ирдэггүй, хэлж ирдэг өвчин. Аль болох бага дээр нь, хар үүсэж эхлэх үед эмнэлэгт хандах юм бол эмчилгээний хувьд илүү сайн болох боломжтой. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд нүүр амны эмчид 3-6 сар тутам үзүүлж байх хэрэгтэй. Түүнчлэн фтортой ОО, түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Мөн нүүрс ус багатай бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай” гэлээ.