МҮЭ-ийн холбооноос 2022 оны Улсын төсөв болон Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цалин тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын хувьд болон төрийн өмчит компаниудын хувьд хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг тодорхой эх үүсвэрүүдийг төсөвт тусгаж хэлэлцэж батлаасай гэдэг хатуу шаардлага тавьж байна. Бид өмнө нь санал хүргүүлсэн учраас шаардлага болгож тавьж байна. Хоёр дахь асуудал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аюулгүйн тухай хуулийн 26.2. Үүнийг МҮЭХ-оос олон жил ярьж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардалтай холбоотой асуудал “төрийн болон төсвийн байгууллага батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй. ААН байгууллага эрсдэлийн төвшнөөс хамааран үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн зардалд төсөвтөө тусгах ёстой. Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөл хүний амь нас энэ боломж бололцоо нь зардлаараа баталгааждаг юмаа. Энэ хөдөлмөр аюулгүй эрүүл байдлын асуудал тодорхой хөрөнгө зарж байж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа хүний амь насыг хангадаг гэсэн үг.
Улс орныхоо нөхцөл байдлыг бодолцож хагас дутуу цалин авч явж байлаа. Бид ингэж хоёр жил явлаа. Энэ улсын төсөв хөгжлийн гэж нэрлэгдэж байгаа бол энэ ард иргэдийнхээ цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх цаг нь болсон гэдгийг бид удаа дараа санал болгосон. Цалин тэтгэвэр тэтгэмжийг ирэх 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх нь гэсэн бүрхэг байдлаар энэ цалин хөлсний холбогдох эх үүсвэр улсын төсвийн хүрээнд яригдаж байгаад бид эсэргүүцэж байна.
Засгийн газрын 43-р тогтоол цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байна. Бид өмнө нь саналаа хүргүүлсэн. Харамсалтай нь энэ асуудлын хөрөнгийн эх үүсвэрүүд улсын төсөвт тусахгүй байгаа учраас өнөөдөр хэвлэлийн хурлаар дамжуулж дахин сануулж шаардаж байна" гэж хэлэв.
Мөн төсвийн талаар "УИХ-ын 76 гишүүнд төсвийн хүрээнд 4 тэрбумын буюу 304 тэрбумын асуудал яригдаж байгаа. Санал болгож орон нутагтаа хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зардалд 304 тэрбум зарцуулна гэнэ. Тэгвэл төрийн төсөвт байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн 80-90 хувийг эзэлж байгаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг гээд төрийн төсвөөс цалинжиж байгаа энэ хүмүүсийн цалинг 20 хувиар нэмэгдүүлэхэд бидний тооцоолсноор 366 тэрбум төгрөг шаардлагатай байна. 304 тэрбум төгрөг төсөвт тусгагдаад явж байгаа талаар УИХ гишүүд өөрсдөө хариулж чадахгүй байна. Аль тойрогт, ямар зүйлд зарцуулагдах гэж байгаа юм бэ гэдгээ хариулж чадаж байгаа гишүүд байхгүй байна" гэж хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.