Замын-Үүдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар нэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд УОК-т шаардлага хүргүүлсэн юм.
30 мянган иргэн амьдардаг Замын-Үүд сумын суурьшлын бүсэд авто замаар нүүрс тээвэрлэхийг нутгийн оршин суугчид хатуу эсэргүүцэж, зориулалтын Цагаан хадын замаар тээвэрлэхийг хүсэж байгаагаа ч илэрхийллээ.
Тус сумын 5-р багийн иргэн н.Эрдэнэбилэг:
"Замын-Үүд сумын авто замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэж, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар болон бусад сайд, дарга нараас хүсэж байна. Замын-Үүд бол Монголын өмнөд бүсийн ганц нүүр царай. Энэ бүсэд нүүрс тээвэрлэвэл бид хоёр дахь Цагаан хад болно. Бид эрүүл цэвэр орчинд амьдрах ёстой. Замын-Үүдэд нүүрс тээвэр татах дэд бүтэц байхгүй. Ачаа барааны үнийг тээвэрчид өсгөж байна гэсэн буруу ташаа ойлголтыг иргэд болон ААН-үүдэд хүргэж байна. Гэтэл бодит байдалд иргэдийн тээврийн машинаас 25 машин орж байна. Нүүрс тээврийн 40-50 машин орж байна. 25 машин орсноор ачаа тээврийн гацаа үүсэж байна. Өдөрт ачаа тээврийн 100 машин оруулаад өгөөч гэлээ.
Жолооч нар: Гацаа үүссэн шалтгааныг Хятадын талаас хориг тавьж байгаатай холбоотой. Ковидоос өмнө 100 байтугай 200 машин авах талбай, агуулах Эрээнд хангалттай байдаг. Хэвийн үедээ 200 гаруй машин явдаг байсан гэв. Жолооч нар ачаа гацааж, үнэ нэмээд байна гэж ярьж байна. Уг нь бид гэрээний дагуу ажиллаж байна. Нэг машин улиралд нэг удаа орж байна. Хятад эзэнтэй компаниуд нүүрс тээвэрлэлт гэх нэрийдлээр импортын тээвэр хийж байна. Бид туйлдаа хүрлээ. Жолооч нар хоёр хилийн хугацаанд хилийн наана цаана байлаа. Машин цөөрөөд байна. Улиралд ганц олдож буй тээвэр хийх боломжоороо л мөнгө олж байна. Өдөрт 100 машин тээвэрлэх боломжоор хангаад өгөөч гэж л гуйж байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байна гэдэг ч ямар ч хариу байдаггүй. Нүүрсний машин л дараалалгүй орж байна. Ажлын хэсэг цахимаар л ажлаа хийж, хөрсөн дээр буусан юм байхгүй. Эрээн хотод цар тахлын дэглэмийг сайн баримталж байгаа. Монголын шинжилгээний лаборатори найдваргүй шинжилгээ хийж байна гэж бодож байна. Нэгэнт манайхаас жолооч дахин орох боломжгүй болсон учир Эрээний Өвөрмонгол жолооч нарыг энд оруулаач гэж байгаа юм. Харин бид эндээс машин тэргээр хангана. Засгийн газартай хийсэн гэрээний дагуу л бид төлбөрөө авдаг.
Нүүрс тээврийн асуудлаа л Засгийн газар шийдэж байна. Ачаа тээвэр, очер дугаарлалтын асуудал дээр огт анхаардаггүй.
Өмнөговь аймгийн нүүрсний машин Дорноговь аймгийн хуурамч дугаартай явж байгаад өнөөдөр баригдсан.
Эрээнд Монголын 30 гаруй жолооч бий. Сая 70 жолооч Эрээн рүү явуулсан 10 гаруйгаас нь халдвар илэрсэн, бусдыг нь буцаасан.
Улс хоорондын ачаа тээврийн жолооч нарыг Шаргын-Овоонд тусгаарладаг. Тэнд нөхцөл байдал үнэхээр хүнд. Шаргын-Овооноос цаашаа явах, Замын-Үүд рүү орох эрхийг хориглодог. Том тэрэгний жолооч нар Гурвын хаалтан дээр машинаа бариад очдог болъё. Дундын дамжлага, дундын жолоочийг болиулъя. Олон жолооч нарын гар дамжаад, машин тэрэг эвдрэх, юм хулгайд алдагдах зэрэг олон асуудал үүсдэг. Хавраас хойш ийм нөхцөлд байна, бид туйлдаж байна. Харьяа байгууллагуудад хандахаар хариу огт өгдөггүй.
Ачааны үнийг жолооч нар хэзээ ч нэмдэггүй. Замын-Үүдээс Эрээн рүү машин сар гаруй дугаарлан зогсоод, цаанаас тийм их ачаа овоорохоор гацалгүй, удалгүй яах вэ дээ.