Монгол улс даяараа сүүлийн гурван өдөр шатахууны хомстолд орж, эрэлт үүсээд байна. Бензингүй болох хүртлээ ямар асуудлууд байсан талаар салбарын мэргэжилтнээс тодруулахад:
- ОХУ дотооддоо шатахууны хомстолд орж, экспортоо багасгасан.
Манайх шатахуунаа Сингапурын хөрөнгийн бирж дээрх үнийн томъёогоор бодож ОХУ-аас импортлодог. Гэтэл манай шатахуун авдаг үнэ Оросын дотооддоо худалдаалдаг үнээс хямд болж эхэлсэнд тус орны сонгуулийн үеэр анхаарал татаж, экспортоо танасан.
Гэхдээ өнгөрсөн тавдугаар сараас хойш шатахуунаа хязгаарлана шүү гэж анхааруулаад байхад сандал суудлынхаа араас хөөцөлдөж, сонгуульдаа улайрч шатахууныг үл тоосон. Анхааруулга өгч эхлэх үеэс л улс өөрсдөө шатахуунаа нөөцлөх боломж байсан.
- Манай улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна гэж нефть импортын компаниудын үнийг хүчээр барьж, алдагдалтай ажиллуулсан.
Сонгууль дуустал бензиний үнийг нэмж болохгүй гэсэн тохироог шатахуун импортын компаниудын тусгай зөвшөөрлийг барьцаалж хийсэн. Сонгууль дууссан ч ерөнхийлөгчийн тангараг өргөхийг хүлээж 20 хоногийн хугацаа ч алдсан. Үүний гайгаар алдагдалтай ажилласан компаниуд мөнгөө гаргаад шатахуун нөөцлөх боломжгүй болсон.
Шатахууны зах зээлийн 20 хувийн хангадаг Петровис компани үнийг хүчээр барьж байсан долоон сарын хугацаанд 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
- Хятад улсаас шатахуунаа экспортлоход төмөр замын өргөн царигаар шууд оруулж ирэх боломжгүй учир заавал өөр саваар дамжиж татахад шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал хүрэхгүй хугацаа алддаг. Өргөний царигийн гай болон бэлтгэлгүйн гай.
- Хомстолгүй үед ч Оросоос шатахууны тээвэрт асуудалд байнга тулгардаг. Экспорт хийх вагоны хүрэлцээ муу байдаг. Асуудлыг ийм дээрээ тулах хүртэл шийдвэрлэж болох л асуудал.
- Хүмүүс бензин багасна гэсэн сургаар онц шаардлагагүйгээр нөөцөлж, хиймэл хомстлыг мөн бий болгодог.
Нефть импортын компаниуд цаашид тогтвортой ажиллахын тулд дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буусан ч алдагдлаа нөхөж дуустал бензиний үнийг буулгахгүй.
Төрийн бодлогогүй шийдвэрийн гайг ямар ч дарга үүрэхгүй, ард түмэн л НЭМЖ ТӨЛӨХ НЬ.
Эх сурвалж: Салбарын хүнээс тодруулав. Төрийн дарамтаас болж нэрээ нууцлахыг хүссэн болно.