Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрт эцэг эхчүүд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.
Эцэг эхчүүд:
-Би бол нэлээн түгшүүртэй л хоёр хүүгээ сургуульд нь оруулж байна. Оруулахгүй байж болохгүй хоёр жил завсарлалаа шүү дээ. Юу ч сурсангүй. Ганц хоёр заагаад л тэгээд өнөөх хичээл нь тасарчих юм. Нэг мөр танхимаар оруулбал зүгээр. Цахимаар бол сурахгүй. Эсэргүүцэж байгаа юм биш. Энэ бол миний санал. Хүүхдүүдийг бага л туршаарай.
-Дан гэрээр, цахимаар гэвэл хэцүү байна. Өнгөрсөн жил цахимаар голлосон. Багшаар нь заалгавал арай дээр юм даа. Ач маань хоёрдугаар ангид орно, танхимаар бүртгүүлсэн. Тэтгэвэрт гарчихсан болохоор цахимаар орох тав хоногт гэрт нь ачаа харах байх. Харах хүнгүй хүмүүст бол хэцүү л байх энэ шийдвэр. Карантилахгүй танхимаараа хичээллэвэл их зүгээр байна.
-Цахимаар ч орсон, танхимаар орсон ялгаагүй л байна. Танхимаар орох нь эрсдэлтэй л байгаа. Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орж байна. Коронавирус байхгүй бол танхимаараа хичээллэвэл илүү үр дүнтэй байх. Одоо ямар ч байсан халдвар хамгааллын дэглэмийг нь сайн сахиулаад явуулна даа. Дельта хувилбар гарчихсан тэгэхээр бараг хичээл ороод удахгүй карантилах байх гэж бодож байгаа.
-Одоо бараг энэ нөхцөл байдалд сурч байх шиг байна. Ханиадны үеэр бараг хаагдах байх гэсэн бодолтой байгаа. Цахимаар хичээллэх үед нь харах хүн байхгүй юм чинь чөлөө авах байх гэж бодож байна. Чөлөөг нь улс орон, төр засгаас зохицуулах байхаа.
-Тав хоног танхимаар гэхээр арай өрөөсгөл гэж бодож байна. Энэ их өвчний үед танхимаар хичээллэхээр хэцүү шүү дээ. Зарим хүмүүсийн яриагаар бол 10 сараас карантилна гээд яриад л байна.
-Ажилдаа явчхаар харах хүн байхгүй. Гэхдээ боломжоороо зохицуулах л байх л даа. Карантилах эсэхийг төр засаг л мэдэх байх. Ер нь бол хөл хоривол эдийн засаг хүнд хэцүү л байна.
-Өвчин ингэж ихсэж байхад сургууль орно гэхээр эрсдэлтэй л юм. Гэхдээ анги ахиад байдаг, хоцрогдол ихтэй оруулах хэцүү, карантилах нь бас асуудалтай.