Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээлийг танхимаар оруулаагүй. Үүнээс үүдэн оюутан болон сурагчид мэдэх ёстой мэдлэгээ авч чадаагүй ийм байдалд хүрсэн. Тэгвэл энэ жилийн есөн сард хичээлийг танхимаар оруулах тал дээр иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.
ИРГЭД:
- Энэ жилийн есөн сард хичээл сургууль орохгүй бол сүйрлээ шүү дээ. Албан тушаалтнуудын харалган, мэдээлэлгүй, мэдээллээ ашиглаж мэдэхгүй тэр байдлаас болон хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орж сурлага нь муудаж байна. Хоёр жилийн хоцрогдол нь олон жилийн алдаа болно. Тиймээс үүн дээр хариуцлагатай ажиллаж 9 дүгээр сарын 1-нээс хичээлийг зайлшгүй оруулах шаардлагатай. Оруулахгүй бол нийгэм, ард түмэн хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.
- Хичээлээсээ маш их хоцрогдож байгаа. Одоо 10 дугаар анги. Маш их хоцрогдолтой байгаа. Хоцрогдлоо арилгахгүй, тоогоо бодож чадахгүй бол яаж их сургуульд орох юм бэ. Хоцрогдсон боловсролоо яаж нөхөх вэ гэдэг асуудал байгаа юм.
- Танхимаар хичээллэхээр илүү ойлгомжтой байдаг. Үлдэх мэдлэг нь их гэсэн үг. Одоо 2 дугаар курсэд орно. Нэг дүгээр курсынхаа эхний семестр хагас дутуу суугаад л хөл хорионд орсон. Мэдэх ёстой зүйлсээ ойлгож чадахгүй байгаа. Хичээлийн танхимаар оруулах шаардлагатай гэж үзэж байна.
- Таван өдрийн 3-т нь онлайн, 2-т нь танхим гэх зэргээр шийдэж болно. Манай Монголд л онлайн болгосон болохоос биш Сингапур улс танхимын сургалт хэвээрээ л байж байгаа шүү дээ.
- Манайд нэлээн удаан хугацаанд хичээл тасалдчихлаа шүү дээ. Тэгэхээр аль ч талаа бодсон хичээлээ орсон нь зөв гэж бодож байна. Хүүхдүүд онлайнаар хичээл сурахгүй, маш сонирхолгүй. Тиймээс танхимаар хичээллэсэн нь зөв. Үгүй бол хоцрогдол их байна.
- Ковид байгаа бол сураад дэмий шүү дээ.