УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой нэр дэвшигчид иргэдэд элдэв амлалт өгч, ташаа, баримтыг гуйвуулсан мэдээлэл өгөх байдал ажиглагдаж байна.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа Ц.Анандбазар иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр нефть боловсруулах үйлдвэрийн талаар ийн ярьсан нь иргэдийг төөрөгдүүлэхүйц байгааг Fact Check Mongolia сайтынхан нягталжээ.
Видео:
Түүний хэлсэн үгээс анхаарал татсан дөрвөн эшлэл байгааг factcheck.mn нягтлав.
1 . Нефть боловсруулах үйлдвэрийн төслийг удирдсан хүн байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх байхдаа Энэтхэг улсын “Эксим” банкнаас нэг тэрбум ам.доллар босгож, Засгийн газарт өгсөн.
–Энэхүү төслийг хөрөнгө оруулалтыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн үр дүнд нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон билээ.
2. Энэ тэрбум долларынхаа хүрэнд Нефть боловсруулах үйлдвэрийн усыг нь олж өглөө төмөр замыг нь барилаа, авто замыг нь татаж өглөө. Дээрээс нь хашаа хороог нь татаад ТЭЗҮ-ийг нь боловсруулж өгсөн. Ингээд үйлдвэр маань 24 онд ашиглалтад орохоор бэлэн болж байгаа.
–Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэх Зөвлөх компаниар Энэтхэгийн төрийн өмчит Инженерс Индиа Лимитед (ИИЛ) компани ажиллахаар шалгарсан бөгөөд тус компанийнхан өнгөрсөн оноос Монголд ирж уулзалт хийн ажлаа эхэлсэн юм.
3 . Тэрбум долларын нефтийн үйлдвэрийг оруулж ирж, малчин ардууд та бүхэндээ амьдралын хамгийн том өртөг болсон бензиний үнийг хямдруулах боломжийг олгож байгаадаа бахархаж, өөртөө их бяр суусан гэж болно.
-Нефтийн үйлдвэр ашиглалтад орох болоогүй бөгөөд одоогоор дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа байгаа талаар Засгийн газар цаг тухайд нь мэдээлсээр байгаа.
Шатахууны үнийн тухайд тар тахалтай холбоотой эрэлт буурснаас үүдэн дэлхийн зах зээл дээр үнэ нь 50 орчим хувиар хямдраад байгаа нь Монгол Улсад бензиний үнэ хямдрах нөхцөлийг бүрдүүлсэн.
4 . Нефтийн үйлдвэр 2024 онд ашиглалтад орчихвол бензиний үнэ мөн 20-30 хувь буурна. Та бид нүүж суухдаа, хот орон нутаг явахдаа, малаа эргүүлэхдээ хүртэл машин техник хэрэглэдэг болж. Бензин тос гэдэг ямар чухал юм бэ гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл 1000 жил ярьж ирсэн энэ төслийг бодитой болгоход Засгийн газар, МАН гээд яриа дуусжээ.
-ТЭЗҮ-ээр нефть боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулна гэж буй.
-Энэ төслийн талаар Монгол Улс 1,000 жил яриагүй. 1990 оноос хойш илүүтэй ярьж, зөвхөн 2011 оноос хойших найман жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих таван удаагийн шийдвэр гарсан байдаг.
Эх сурвалж: Fact Check Mongolia