"Өрөг хэлэлцүүлэг” энэ удаа Ардчилсан намын даргын цахим сонгуульд нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн өрнүүллээ.
- Ардчилсан намд институцийн соёл төлөвшөөгүй нь сайн лидергүйнх гэдэгтэй санал нийлэх үү?
- Ардчилсан намын даргын сонгуульд 35 сая төгрөг байршуулж нэр дэвшиж байгаа тэд 2020 онд ХАОАТ-т хэдэн төгрөг төлсөн бэ?
- С.Эрдэнийн тодотголтой АН, Ц.Тувааны тодотголтой АН гэсэн хоёр хагарлаа яаж шийдэх вэ?
- Сонгогдоод намын дарга болсны дараа хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн баталгаа байна уу? зэрэг асуултуудад хариулт авлаа.
АН-ын даргын цахим сонгуульд нэр дэвшигчид:
- Нэр дэвшигч Ц.Оюунгэрэл
- Нэр дэвшигч Ч.Өнөрбаяр
- Нэр дэвшигч Л.Гүндалай
- Нэр дэвшигч Ц.Уртнасан
Онцлох эшлэл
Л.ГҮНДАЛАЙ: НАМЫН ДАРГА ДАРАА ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЯЛУУЛАХ, БЭХЖҮҮЛЭХ ХҮН ХЭРЭГТЭЙ
– Намын хуулийн дагуу энэ сонгууль болж байгаа. Энэ цар тахалтай холбоотой цахим сонгууль явуулж байгаа. Үүнийг би хууль ёсны гэж үзэж байгаа.
Сонгууль болоход янз бүрийн будлиан их гарч магадгүй гэж би их санаа зовж байна.
Мөнгөөр худалдаж авах, эсвэл бөөндөө хүний өмнөөс санал өгөх ийм зүйл болж магадгүй гэж би хувьдаа хардаж байгаа.
Би гишүүд, дэмжигч нараа хоёр сонгуулийн хоёуланд нь оролцоосой гэж байгааюм. Нөгөө талаас цахим сонгуулийг хууль бус буруу гээд байна. Энэ нь буруу шүү. Бид нөгөө талдаа саналаа битгий өг гэж хэлэхгүй. Санал өгөх нь яагаад чухал вэ гэхээр Ардчилсан намын даргыг сонгох гээд байгаа юм биш ээ. Дарга болоход амархан байж магадгүй гэхдээ үүрэг хариуцлага өндөр. Дараагийн сонгуулийн ялалт нь маш чухал. Мөн олон бүлэгт хуваагдсан энэ байдлыг нэгтгээд аваад явна гэдэг тийм ч амархан биш.
Хоёр зүйлд тэнцэх намын дарга гараасай.
- Нэгдүгээрт хоёр бүлэгт хуваагдсан хүмүүс нэгтгээд авч чаддаг,
- Хоёрдугаарт дараа дараагийн сонгуульд хүмүүсийг уриалж чаддаг байгаасай гэж хүсэж байна.
Энэ хуваагдал их олон жилийн өмнөөс эхлэлтэй. Миний мэдэхийн 2000 оноос олон нам орж ирээд 2000 оны 12 сарын 6-наас эхлээд нам байгуулагдаж байхад хагарал эхэлсэн. Тэгэхэд би бие дааж УИХ-ын гишүүн болчхоод алинд нь орохоо мэдээгүй. Тийм юм байгааг ч мэдээгүй. Тэгээд энэ нэг гишүүнээр ороод дэд даргаар ажиллаад ялалтад хүргээд явж байсан. Сүүлдээ сонгууль болохоор л олон бүлэг болоод нөгөө үндэсний зөвлөлийн хурал гэхээр л тэнд 30, 50, 20 хүн тус тусдаа даргатай болоод байсан. Би түүнийг нь их гайхаад юу болоод байна гээд.
Би ардчилсан намд гишүүнээр ажиллаж гавьяа байгуулсан хүн.
- Дээрх боссууд нь хаанаас юм их хөрөнгөтэй болсон. Сүүлдээ бараг бие биенээ алах нь холгүй болсон. Тэгээд бие биенээ барьж шоронд хийх хүртлээ өргөн болж байгаа.
- Энэ хагарлыг би дотор нь амссан. Бүлгүүдийн тэмцлийн эсрэг байдаг учраас би Ардчилсан намын аль ч бүлэгт ордоггүй.
Энэ сонгууль миний хувьд маш хүнд сонгууль болж байна. Тиймээс Ардчилсан намын бүлгийг үгүй болгох хэрэгтэй гэж үзвэл яг над шиг бүлэггүй хүн хэрэгтэй.
- Ковидоос болж хүмүүс орлогогүй боллоо. Олон бизнес эрхлэгчийн амьжиргаа тасалдсан. Ковидын эсрэг хийж байгаа арга хэмжээ эрүүл мэнд, эдийн засгийн талаасаа маш буруу гэдгийн хурц тодоор шүүмжилж байсан хүний нэг нь би.
- Гадаадад 50-60 мянган Монголчууд нь гацаад байхад улс нь хилээ хаасан. Төр ийм хямралын үед харгис байж болохгүй.
- Ковидын үед төрийн авч байгаа арга хэмжээ ерөөсөө л бизнес болж байна. 22-ын товчоон дээр хүний амь хохироход огцроогүй Засгийн газар таавчиг өмссөн хүүхнээс болоод огцорсон. Хариуцлагаа хэзээ үүрдэг байх нь тодорхой байх ёстой.
- Гурван сая иргэдийн нэг сая нь хүүхэд учраас вакцинд хамрагдахгүй. Хоёрхон сая хүнээ одоо болтол вакцинжуулж чадаагүй, тусламж хүлээж суугаа нь эмгэнэл.
- Би УИХ-д байхдаа сөрөг хүчний үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж боддог. МАН -ын 72 гишүүнийн өөдөөс ганцаараа зогсож байгаад гурван удаа чуулганы нээлтийг тасалдуулаад тараагаад эсэргүүцлээ илэрхийлээд тэмцдэг байсан. Тэр үед Н.Энхбаяр жинхэнэ хаан шиг байсан. Тэр хүнийг байранд нь тавьсан хүн би. Дараа нь мөн ч их хэлмэгдсэн дээ.
Хүүхдийн мөнгө гээд миний санаачилсан зүйлс олон гэдгийг ард түмэн мэдэж байгаа.
- Одоо Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ их муу биелүүлж байна. Үг хэлэхээс өөр зүйл алга.