Эмэгтэйчүүдийн сэтгэл зүй, амиа хорлолтын талаар сэтгэл зүйч Г.Маралгуатай ярилцлаа.
Сэтгэл зүйч Г.Маралгуа
"Хүн бүрийн зан төлөв өөр байдаг. Асуудлыг даван туулах чадвар, сэтгэлийн хат, амьдралын өөдрөг үзэл харилцан адилгүй байдаг. Гэтэл ямар ч өөдрөг үзэлтэй хүн байсан ч ээж болох, түүний дараах сэтгэл зүй нь дааврын нөлөөтэй сэтгэл санаа зайлшгүй гутарч, нийгмээс тусгаарлагддаг үе байдаг. Тиймээс хувь хүний ямар ч онцлогоос үл хамаарч нийгмээс холдож байдаг. Энэ үед хамгийн ойр дотнын хүмүүс нь өөрийг нь үнэ цэнэтэй гэдгийн мэдрүүлж сэтгэл санааг нь хуваалцаж байх нь чухал.
Бүх ээжүүд хүүхдээ төрүүлээд гэртээ суугаад тодорхой хэмжээнд төрсний дараах сэтгэл гутрал өртөг. Үүн дээр нь дээр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдвэл амиа хорлолтоор төгсдөг. Хүчирхийлэлд өртсөн амиа хорлосон нийт хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр 30 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэсэн үг. Тэгэхээр хүчирхийлэл асар олон тойргоор явагддаг.
Хүн ямар ч өвчин тусаад, хоол, байргүй болоод амиа хорлох хэмжээний шийдвэр гаргадаггүй. Сэтгэл санаанаас шалтгаалаад амиа хорлох шалтгаан үүснэ. Удаан хугацаанд хүчирхийлд өртөж байгаа эмэгтэйгээ хэн ч биш болгож эхэлдэг. Бодол санааны хувьд хүчирхийлж эхэлж байгаа юм. Чи юу ч чадахгүй, хийсэн зүйл гэж байхгүй, ямар ч үнэ цэнэгүй, юу чаддаг юм гэх зэргээр бага багаар өөрийнх нь мөрөөдөл, өөртөө итгэх итгэлийг нь бага багаар үгүй хийж байдаг.
Тухайн хүнийг хөндлөнгийн хүн бүх зүйл нь байхад яагаад амиа хорлож байгаа юм бэ гэж хараад байгаа юм. Гэтэл тэр хүн өөрөө хорлосон. Өөрт нь энэ амьдралд амьдрах шалтгааныг хүчирхийлэл олон удаагийн давтамжтай үгүй хийдэг учраас цаашдаа амьдрах зорилгогүй болдог. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг бид төсөөлж үзэх юм бол аквурамиад байгаа загастай адилхан гэж үздэг. Бүх хүмүүс шилний цаанаас хараад л байдаг өөрийнх нь юу туулж байгааг ойлгож чаддаггүй. Гэтэл тэр хүн яг тэр тойрог дотроо өөртэйгөө ярилцаад, хямраад, шаналаад зургаагаас дээш сар сэтгэл гутралд ороод амиа хорлох бодлыг олон удаа бодоод тэр шийдвэрийг хийдэг. Түүнээс биш нэг өдөр бодоод л тэр шийдвэрийг гаргасан юм биш.
Энэ бүх хугацаанд яагаад ойртож дотносож сонсоогүй вэ гэхээр ямар ч асуудал байхгүй гэртээ байгаа юм чинь аюулгүй, асуудалгүй гэж ойлгож байгаа. Тухайн эмэгтэй би хамгийн их зүйлийг зориулж байгаа гэж бодож байдаг. Өөрийн албан тушаал, нэр хүнд, сонирхлоо хойш тавиад байхад нөхөр хань нь ойлгохгүй үгүйсгээд, дарамтлаад байхаар тухай нь эмэгтэй нь хувьд тэр харамсалтай сонголтыг хийхээс өөр сонголтгүй болдог.
Эмэгтэй хүн болгон биологийн шаардлагаар төрдөг чи хүний гаргадаггүй юмыг гаргасан юм уу гэх хандлага их ажиглагддаг энэ нь эрэгтэй хүний тэгээд байгааг буруутгах аргагүй. Өмнө нь эхнэртэй байж үзээгүй болохоор тэр сэтгэл гутралд аав нар ч гэсэн өртдөг. Эмэгтэй хүнд үнэхээр юу болоод байгааг ойлгохгүй ээж, эгчтэйгээ харилцуулаад үзэхэд ээж, эгчийнхээ нөхөр нь байж үзээгүй болохоор мэдэхгүй. Энэхүү сэтгэл гутралыг харьцангуй бага хохиролтойгоор давна туулж болох вэ гэхээр гэрлэлт, жирэмслэлтээ төлөвлөж байх хэрэгтэй.
Хосын хямарлаа бүрэн туулж чадаагүй байж хүүхэдтэй болох нь бусад асуудал нь шийдэгдээгүй байхад давхар асуудал болно. Цар тахлаас үүдэлтэй бусад орнуудын судалгааг харахад ч гэсэн гэртээ байгаа ээжүүдэд амиа хорлох үзэгдэл элбэг байгаа. Эрүүл байж байгаад энэ асуудал үүсээд байна гэсэн үг биш. Сэтгэцийн асар олон асуудалтай хүмүүс явж байгаа. Энэ зүйлийг сэдрээж өгч байгаа зүйл нь карентин. Хайртай дотнын хүмүүсийн сэтгэл санаа нь ямар, юу хэцүү байгааг санаа зовохгүй ярилцаж байх хэрэгтэй" гэлээ.