Зааныг давж, заан болсон Д.Алтанцоожийн цолны мялаалга наадам ирэх долоо хоногт болно

Мэргэжлийн сүмогийн харү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанууд энэ удаагийн башёд барилдаж байсан ганц ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртлээ сэдрээн, үлдсэн башёг өнжихөөр болжээ. Өдгөө 36 настай их аваргын хувьд ийнхүү сүүлийн таван башёг өнжиж, эсвэл дундаас нь орхиж байна. Тэрбээр башёгийн хоёр дахь өдөр Такарафүжиг давсан бөгөөд энэ үеэр өвдөгний бэртлээ сэдрээжээ.
Харү башё эхлэхийн өмнө ёкозүна Какүрюү М.Ананд барилдах боломжгүй болсон юм.







