Г.Тэмүүлэн: Засгийн газар үр ашигтай төсөв оруулж ирэx үүрэгтэй
ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: 10 ИХ НАЯАДЫН ХӨТӨЛБӨР ЖДҮ-ИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ
Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г саяхан баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
10 их наядын төлөвлөгөөний томоохон хэсэг болох ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл бодит эзэндээ саадгүй хүрч чадах эсэх, ямар эрсдэлүүд үүсэж байгааг сануулах үүднээс ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа “10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖДҮ-ИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?” сэдвээр мэргэжилтнүүдийг урьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Сангийн яамны Санхүүгийн бодлогоын газрын дарга Ц.Зоригтбат
- Эдийн засагч Д.Ангар
- Голомт банкны ахлах эдийн засагч Г.Батзориг
Онцлох Эшлэл
УИХ-ийн гишүүн О.Цогтгэрэл:
- Эрх баригч нам сонгуульд ялаад хагас жил гаран болж байна. Хагас жил болж байхад тэр үед ковид эхэлчихсэн, хорио цээлийн дэглэмтэй байсан. Хагас жилийн дотор гэнэт 10 их наяд гээд бодлогоо бүрэн дүүрэн өөрчилж байгаа нь өмнөх Засгийн газар, Сангийн сайдын үед баримталж байсан санхүүгийн бодлого тэр чигээрээ буруу байсан гэсэн үндэслэл өөрсдөдөө гаргаж байгаа юм.
- Манай эдийн засаг миний бодлоор энэ ковидоос өмнө сайнгүй байдалд орчихсон байсан. Олон нийтэд засаг төр тайлбарлахдаа ковидоос боллоо гээд байгаа.
- Үндсэндээ 2010, 2011 оноос 2021 он хүртэл эдийн засаг нэг хүнд ногдох долларын үзүүлэлт нь 4000 орчим доллар буюу 10 жил ерөөсөө өсөөгүй.
- Цалин төгрөгөөр илэрхийлбэл өсөөд байгаа боловч долларт шилжүүлбэл өсөлт биш.
- Цөөхөн хэдэн тоон үзүүлэлтээс л харахад 10 жил Монголын эдийн засаг огт урагшлаагүй байрандаа байлаа. Хөдөлгөмөөр байна.
- 10 жил эдийн засаг байрандаа байсан. Эдийн засгийн суурь болох нэг хүний баялгийн хэмжээ нь буурсан.
- Ковидоос өмнө эдийн засаг буруу тийшээ явчихсан, үүнийг засах байсан шалтгааныг ковид түргэсгэж илрүүлж гаргаж ирсэн байх.
- 10 их наядын төлөвлөгөөг УИХ-аар оруулалгүй Засгийн газар бие дааж баталсан нь хууль зөрчсөн үйлдэл
- Төсвийн тодотгол 4,8 их наядын алдагдалтай, төсөв бас 3 их наядын алдагдалтай. Тэр төсвийн онцлог ковидтой байгаа, ковид үргэлжилж байгаа үед яг нь өмнөх барилгачин Засгийн газар, яамдууд, сайдууд хөрөнгө оруулалт гэж тавьдаг, барилга байшин барьдаг. Ажлын байр бий болгосон, орлогыг дэмжсэн ямар нэг бодлого байхгүй.
- Өмнө бидний бодлого буруу байсан, тэр олон их наядын алдагдлын үр дагавар одоо эдийн засаг дээр гарч ирж байна.
- Монгол банк бодлогын хүү өндөр, дунд нь бизнесүүд хатангиршаад. Ковидоос өмнө тийм болсон. Ер нь сүүлийн 4 жилийн дүнгээр бараг 10 их наядын алдагдалтай төсөв баталсан.
- Дотооддоо бодлого зөв байсан бол ийм төвшинд хүрэхээргүй, ийм эрсдэлтэй зүйл рүү орохооргүй байсан гэж бодож байгаа.
- Өмнөх ЖДҮ-ийн бодлого төр бодлогоо хэрэгжүүлнэ гэснээ банк биш яам зээл олгодог. Энэ нь алдаа болчихно, шулуунаар ярих юм бол зүүн талд нь, одоо бүр баруун талд нь гараад Монгол банк өгнө буюу эдийн засгийг эрүүлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх технологижуулах, төрөлжилтийг нэмэх ямар нэг төрөөс тавьж байгаа бодлогын шалгуур байхгүйгээр шууд дураараа өг.
- Бодлого гаргаж байна гээд төрийн дарга нар өгнө гэхээр ЖДҮ-ийн асуудал гарснаасаа айгаад шал эсрэг талд нь гаргасан.
- ЖДҮ-ийн зээлийн зорилго нь ажлын байрыг хадгалах гэж хэлж байсан. Нэг ажлын байрыг хадгалах зардлаа хэд гэж тооцож байгаа гэдгийг олгож байгаа банкныхан ч ойлгохгүй, Сангийн яам тэрийг хэд гэж тооцож байгаа юм?
- Зээл олгохдоо 2020оны 12 сарын 31-нд нэг ажилтантай байсан компанид тэр ажлын байраа хадгал гэж зээл өгөх гэж байгаа юу? Тийм бол нэг ажилтантай, 10, 20, 50 ажилтантай компани өөр өөр байх нь. Энэ өөрөө зээлийн шалгуурт орох юм уу? Ажлын байр хадгалах гэдэг үг нь ямар утгатай гэдгийг би сайн ойлгохгүй байгаа.
- Манай төсөв ковид дундаа орчихсон, дахиад хүндрэх магадлал өндөр байхад өмнө явж ирсэн бодлого тэр чигээрээ буюу барилгачин Засгийн газар, бүтээн байгуулалт гэдэг үгний доор ярьдаг.
- Бүтээн байгуулалт хийх сайхан гэдэг асуудлаар төр тархи угаадаг, бидний 30 жилийн түүх бас үүнтэй холбоотой байна.
- Бүтээн байгуулалт гоё сайхан гэж халхавчилж ярьдаг бодлогоосоо татгалзаж, бизнесийг дэмжсэн, орлого ажлын байр нэмэгдүүлсэн бодлогын асар том өөрчлөлт хэрэгтэй.
- Төсвөө тодотгож маш их мөнгө гаргаж ирж болох байсан.
- 10 их наяд дотор экспортыг дэмжсэн зээлийн төсөл явж байгаа, тэр ЖДҮ нь хамаагүй байх.
- 10 их наядын төлөвлөгөөнд. Стратегийн ач холбогдолтой салбарт 100 төсөл одоогоор судалж гаргаж зарлана Засгийн газрын 100 хоногийн өмнө гээд. Энэ ажил маань өөрөө хийгдэж байгаа. Тэгэхээр энэ ажил зарлагдаагүй байна. Ямар төслүүд орж ирж байгаа талаар одоо хэлэхэд эрт байна.