Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийг маргаашаас олгож эхэлнэ. Энэ зээлийн хүү жилийн 3 хувь. Хугацаа 3 жил. Нийт зээлийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сан хариуцна.
Зээл олголтод Төв банк хяналт тавина. Зээл авах ААН-үүдэд төр ганц л шаарлага тавьж байгаа нь НӨАТ төлөгч байх. Мөн энэ зээлийг иргэд мөн авах боломжтой. Өмнөх зээлүүдэд ААН-үүд голдуу хамрагддаг байсан ул энэ удаад Нарантуул захад ажилладаг гэх мэт иргэд хамрагдах боломжтой. Гэхдээ хэрэглээний зээл олгохгүй. Иргэдэд олгох зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг байна. Энэ дүнг бид судалгаанд суурилан гаргав. Зээлийн хүүний зөрүүг төр хариуцна.
ААН-үүд 500 хүртэл сая төгрөгийн зээл авна. НӨАТ төлөгч байх нь зөвхөн ААН-үүдэд хамаарна. Бизнес эрхлэгч иргэдэд энэ босгыг тавихгүй. Энэ бол төрөөс гаргасан шинэлэг үйлчилгээ гэж хэлж болно. Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүд зээлээ 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болно.
Банкууд энэ зээлийг олгох тул ямар нэг хий гарахгүй. Гэхдээ мөнгө хүүлэх гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн зээлийг 15-16 хувийн хүүтэй зээлд шилжүүлнэ. Энэ хяналтыг Монголбанк тавина.
Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахад 2021 онд мөнгөний болон төсвийн бодлогын орон зай бидэнд бий. Зах зээлд мөнгө нийлүүлснээр инфляц өсөх вий гэж олон хүн болгоомжилж байна. Бид их сайн судалгаа хийсэн. Өнгөрсөн онд манай ДНБ -6 байв.
2020 оны жилийн эцсээр мөнгөний нийлүүлэлт 15 хувь байв. Төлбөрийн тэнцэл 700 орчим сая ам.доллараар эерэг гарсан нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн өндөр тоо. Гэхдээ үүнд бид баярлаж болохгүй. Гадагшаа урсдаг эрүүл мэнд, боловсроын төлбөр болон зардлууд зогссон. Мөн манай уул уурхайн салбар зогсонги байдалд орсон нь үүнд нөлөөлөв.
2020 онд бид 69 мянган ажлын байр алдсан. Энэ хэвээр яваад байвал дахин 130 мянган ажлын байр эрсдэлд орох байсан тул энэ зээлийг олгож байна. Ер нь эдмйн засгийг идэвхжүүлэх гурван арга зам бий. Зээл, төсөв, гадаадын шууд хөрөнгө орулалт.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бид удирдаж хянаж чадахгүй. Төсөв эдийн засгийн чадамжтай шууд холбоотой. Энэ нөхцөлд зээл олголт хамгийн зөв хувилбар гэж үзсэн. Улсын төсөв нийт 4.1 их наяд төгрөгийг 2020 оноос хойш ковидын эсрэг зарцууллаа. Цаашид нэмж төсөв ийм ачаалал үүрч чадахгүй.
Харин 10 их наядын төлөвлөгөө төрд өмнөхөөс хамаагүй бага ачаалал үүсгэнэ.
Энэ онд улсын төсөвт тодттгол хийх, эсэх талаар ярихад эрт байна. Ийм нөхцөл бүрдээгүй байна. Хоёрдугаар сарын байдлаар улсын төсвийн орлого хэвийн буюу батлагдсан хэмжээгээр байна.