Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед манай ихэнх байгууллага, аж ахуй нэгж албан бичгээ цаасаа авсаар л байгаа билээ. Уг нь хоцрогдсон системээ халж нэгэнт бий болсон хөгжилтэйгөө хөл нийлүүлэн алхах болж бидэнд хэдийнээ бүрджээ. Иргэний хувийн мэдээлэл, лавлагааг заавал цаасаар авах бус E-mongolia-гаас цахимаар авах болж бүрджээ.
Бид цааснаас татгалзаж сайн жишгийг хэрэгжүүлж байгаа Санхүү эдийн засгийн их сургуулийг зорин очиж уулзлаа. Тус сургуулийнхан байгаль эхээ хайрлахаар цаасан хэрэглээнээс татгалзаж цахим системд шилжээд байгаа юм.
С. Бямбахорлоо: Одоогийн байдлаар 2016 онд гаргаж байсан цаасны хэрэглээгээ бид 70 хувиар бууруулсан
Санхүү эдийн засгийн их сургуулийн Эдийн засаг, санхүү хариуцсан проектор С. Бямбахорлоо “Цаасны хэрэглээг багасгах шинэ төлөвлөгөө 2016 оноос тусгасан юм. Бидний хийсэн гол ажил бол нэгдүгээрт цахим сангуудыг үүсгэсэн, хоёрдугаарт цаасаар явдаг байсан дотоод үйл ажиллагааг системчилсэн, гуравдугаарт оюутан гээд тодорхойлолт гаргахад цаасаар гаргадаг байсныг цахимаар болсон. Гэхдээ манай төр заавал цаасаар авъя ч гэдэг юм уу тиймэрхүү асуудал үүсгээд байдаг. Цаасан хэрэглээнээс татгалзсанаар манай улс ямар цаас үйлдвэрлэдэг орон биш эко орчны судалгаа хийж байхад 40 нас хүрсэн долоон мод 17 мянган литр усаар ч билүү тоон цаас хийдэг. Одоогийн байдлаар 2016 онд гаргаж байсан цаасны хэрэглээгээ бид 70 хувиар бууруулсан. Монгол улсын цаасны хэрэглээний бараг 30 хувийг төр засагт зориулагддаг гэсэн судалгаа байдаг энэ нь дор хаяж л санхүүгийн салбарт санхүүгийн тайлангаа заавал цаасаар өгнө. Цахим сан гэдэг утгаараа Монгол улс ч гэсэн өөрөө засаглалын бодлогодоо хэрэгжүүлэх ёстой. Бас шүүхийн нотолгоог заавал цаасаар гэдэг юм. Одоо юм хөгжсөн энэ үед системүүдээрээ яагаад нотолгоо гаргаж болохгүй гэж. үүнийг маш сайн бодолцох хэрэгтэй. Цахим боловсролын санг хамгийн сайн нь гэж би хувьдаа боддог. Энэ нь ч гэсэн бидний цаас,дэвтэр, үзэг, бал гээд жижиг зүйлсийн зардлыг бүрэг хэмнэх боломжтой. Цахим орчноор ном сурах бичиг нь, хичээл нь, бичлэг дээрээс нь дагалдах материалаа системчилж байж энэ нь цахим сан болдог.
С.Энхмандах: Хүмүүст картгүй, бэлэн мөнгөгүй зөвхөн утастайгаа явж байхад бид цаас ашиглахгүй байх бүрэн боломжтой
Лантуу нь дохио төрийн бус байгууллагын ажилтан С.Энхмандах “Энгийнээр бол байгаль дэлхийгээ буюу модоо хайрлаж байгаа. Багш болгон сурагчдадаа, эцэг эх болгон хүүхдүүддээ модоо хайрлах хэрэгтэй, мод гэдэг ийм ач тустай гэж хэлдэг мөртлөө хэзээ ч үйлдлээрээ харуулдаггүй. Нүдэн дээр нь цаасаа базаад хаядаг, цаасаа ямар ч хайр гамгүй хэрэглэдэг. Тиймээс томчууд энэ тал дээр үгнээс илүү үйлдлээр үзүүлээсэй гэж би хүсдэг. Тухайн цаасыг ядаж хоёр талаар нь ашиглаж сурах хэрэгтэй. А4 байж болно гэхдээ яагаад заавал цагаан байх ёстой гэж, яагаад дахин боловсруулсан бор цаас байж болохгүй гэж. Дээрх бичиг нь л чухал болохоос цаасны өнгө чухал биш. Энэ талаар илүү томоор хараад төр засгийн хэмжээнд нөлөөлбөл маш том алхам Монгол улсын хувьд үлгэр жишээ болох том боломж байдаг. Ковидтой холбоотойгоор ихэнх худалдааны байгууллагууд карт, бэлэн мөнгө авахгүй цахим шилжүүлэг рүү эрчимтэй шилжсэн. Энэ нь амар шууд Q paу-ээр би төлбөрөө хийдэг. Хүмүүст картгүй, бэлэн мөнгөгүй зөвхөн утастайгаа явж байхад бид цаас ашиглахгүй байх бүрэн боломжтой гэж харж байгаа” хэмээн ярилаа.
Нэг тонн мод хийхэд дунджаар 17 мод шаардагддаг. 50 жилийн настай нэг мод бүхэл амьдралынхаа туршид 197 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч, агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлдэг. Цаасан хэрэглээнээс татгалзсанаар сая, сая модны амь аварна.
М. Даваацэцэг