Сүүлийн үед өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Тодруулбал, цар тахлын улмаас нийслэлд хоёр ч ахиж ойрхон тогтоосон хөл хорионы үеэр зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ нь иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг бид тодрууллаа.
"Манай Монгол улс хүнсний хэрэглээгээ өөрсдөө хангах чадвартай. Бид хоолны буруу зуршилтай. Гадаадаас 500, 600 доллараар дандаа сахартай, хэрэггүй бүтээгдэхүүн авдаг. Гэтэл дотоодын үндсэн бүтээгдэхүүн мах, гурил, ногоо байна"
"Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Нүүр гарын саван хүртэл үнэ нь нэмэгдсэн. Мэдэгдэхгүй 200, 300, 500 төгөргөөр нэмэгдэж байгаа нь бидэнд их мөнгө. Тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь өдөр болгон хүнс, ахуй хэрэглээгээ авч байгаа болхоор илт мэдэгдэж байна"
"Хүнсний үнийн нэмэгдэл мэдэгдэж байгаа. Махны үнэ нэмэгдсэн гээд л"
"Гайгүй байх шиг байна. Би Номингоос юм авдаг . Номинд яг үнээрэй л байна. Бөөний газар ерөөсөөө яваагүй. Өндөг бага зэрэг нэмэгдсэн байх. Ер нь байнга л нэмэгдээд байдаг. Очих болгонд 100 юм уу 200 төгрөгөөр нэмэгдээд байдаг. Хил хааснаас болоод импортын бүтээгдэхүүнүүд бага орж ирсэн байх тэрэнтэй холбоотой гэж бодож байна. Жимсний үнэ 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна"
"Үнэ нилээн нэмэгдсэн. Бүх юмны үнэ 5-10 хувь яах аргагүй нэмэгдсэн. Хятадаас орж ирж байгаа барааны нийлүүлэлтээс болсон гэж бодож байгаа"
"Үнийн нэмэгдэл өдөр болгон байнга мэдрэгдэж байна. Осолдохгүй талх сүү хоёроо л нэмээгүй. Арай дэндүү. Алдагдлаа нөхөх гээд бусад хүмүүсээ чангаллаа. Алдагдсан ашгаа олж авах гэж худалдаа эрхлэгчид хэрэгцээтэй бүх зүйлийн үнийг нэмсэн. Цаанаас Засгийн газраас нэмээд байгаа зүйл байхгүй өөрсдийнхөө ашгийг нэмэх гэсэн зорилготой байна"
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн талаар иргэдийн байр суурийг сонсоход бүгд л үнийн нэмэгдэл байгааг онцоллоо.