Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: КОВИДИЙН ҮЕИЙН БОЛОВСРОЛ
“Өрөг” хэлэлцүүлэг энэ удаад “Ковидийн үеийн боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ээж аавуудыг нь саунд сууж, фитнесдэхийг зөвшөөрчихөөд хүүхдүүдийг хэзээ цэцэрлэг сургуульд явуулах нь одоог хүртэл тодорхойгүй!
Бараг хоёр хичээлийн жил дөрвөн хананы дунд хоригдсон хүүхдүүдийн сэтгэлзүй яаж байгаа бол? хичээл хоцрогдолоо хэрхэн нөхөх вэ! асуултуудын хариултыг хэлэлцүүлгээс үзээрэй.
Зочин:
- БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир
- “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын захирал П.Наранбаяр
- Эцэг эхийн төлөөлөл Д.Амартүвшин
- Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд
Онцлох эшлэлээс хүргэж байна.
“Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын захирал П.Наранбаяр:
- Бид нэг зүйлийг анзаарах ёстой. Зөвхөн 2020-2021 оны хичээлийн жил биш 2019-2020 оны хагас жил хичээллээгүй шүү дээ. Тиймээс сурагчдын хичээлийн хоцрогдол төр хувийн хэвшил ялгаагүй ноцтой байгаа.
- Төр, хувийн хэвшлийн сургуулиудад хичээлийн ялгаа их гарч байна. Төрийн сургуулиудад цахим хичээлийг бүрэн гүйцэд заахгүй байгаа. Судалгаанаас харахад хувийн сургуулиуд бараг 100 хувь цахим хичээлийг зааж байна.
- Хөгжингүй орнуудад ч мөн адил боловсролын тэгш бус байдал бий болсон.
- Төрийн өмчийн сургуулиуд тойргийн сэтгэлгээтэй болчихсон. Ирж сурвал сур, сурахгүй бол боль гэдэг.
- Теле хичээлийн чанар тийм ч сайн байгаагүй. Багш нарын эргэх холбоо нь “теле хичээлээ үзсэн үү” гэж утсаар лавлаад, хичээлдээ суусан гэж үздэг. боловсролын салбар хөл хорионд хоёр жил удлаа.
- Нийгэмшилт дахин шинээр эхэлнэ. Энэ бол ухралт. Манай нийгэм хүүхдэд зориулсан гуравдагч орчныг бий болгоогүй юм. Хүүхэд гэрээс гараад сургуульдаа очдог. Гадаа гарч тоглох ямар ч боломж байхгүй. Бүгд машины зогсоол болчихсон.
- Нэг удаагийн хоёр жил дамнасан энэ алдагдлыг бид эргүүлж нөхөхийн тулд 10 гаран жил хэрэгтэй. Их дээд сургуулиуд сайн оюутан хүлээж авна гэж бараг найдах хэрэггүй.
- Ногоон бүсүүд бүтэн жил дотооддоо халдвар алдаагүй байхад хөдөө орон нутагт танхимын хичээл хаах ямар хэрэг байсан юм.
- Нэг жишээ хэлэхэд 1984 онд төрсөн хүүхдүүд туршилтын туулай болсон. Монгол бичиг рүү шилжээд 4 жил монгол бичиг нүдээд, дэлхийн сонгодогуудыг унших тэр хугацаандаа юу ч байхгүй. Тэр үеийнхэн одоо 37,38 тай одоо кирилл үсгээ сайн бичиж чаддаггүй, дандаа алдаатай.
- Зургаадугаар сарыг дуустал хичээллүүлье гэж яригдаад байгаа. Үүнийг бага сургууль дээр хамаагүй болохгүй, зөвхөн ахлах сургууль дээр мэдлэгийн гүнзгий хоцрогдолд орчихсон дээр тодорхой аргаар явуулж болох байх.
- Яаралтай цахим контентоо үнэгүй тараадаг систем хийгээд, гар утасны датаны дарамтаас хурдан гаргаад өгөөч. Хурдан мобайл компаниудтай ярилцаад тохироо хийгээд энэ хүнд үеийн хувийн аж ахуй нэгжүүд, төр хувийн түншлэл гэж ярьдаг энэ аргаар давах ёстой.
- И контентоос гадна интерактив хичээл хийж байгаа. Тэгэхээр тэр дээр гол зүйлсээ хийж өгвөл маш сайн байна.
- Номын сангийн үйлчилгээг эрс сайжруулах хэрэгтэй, хичээллэж болохгүй бол ядаж номын санд байлгая л даа. Сургалтын төвийг нээчихсэн тэгвэл давтлагын төв гээд хууль зөрчихгүйгээр хийж болно.
- Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа хүүхэд хичээл үзэх боломжтой болж байгаа. Багшийн туслах гээд и контенттой адил видео үзээд явж байна. Хамгийн гол нь төрөөс үүнийг цогцоор нь дэмжих шаардлага байгаа. Ялангуяа дата ашиглах гэх мэт тал дээр дэмжээд өгвөл Монгол Улс өнөөдөр Хятад, Энэтхэгийн хэмжээнд хүрсэн и контент үйлдвэрлэгч, цахим боловсрол авч явдаг үндэстэн болох боломжтой.
- Бид цааш ингээд хөгжөөд явж байхад цахим танхимыг хослуулсан боловсролын систем рүү орж болно. Жишээлбэл бага, дунд, ахлах сургууль аль алийг нь арай өөр тавиад, бага сургуульд нь 20% хүртэл цахим зөвшөөрөөд, дунд сургуульд 30%, их сургуульд 40% хүртэл бусад танхим гэх мэт. Хэрэв ийм байвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд маш их боломж бий болж байгаа.