Brisk брэнд зөвлөж байна
Яагаад асахгүй байна? Өвөл бүхэн ийм байдал түгээмэл. Өглөө болгон асах болов уу, яах бол гэж санаа зовно. Гэтэл ямар ч машин үйлдвэр, он харгалзахгүй гадаа хичнээн ч хоногоор хучлаггүй, хучлагатай хонуулсан асах ёстой гэдэг. Ийм бэрхшээл тулгарсан уншигчиддаа хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс Европийн холбооноос үйлдвэрлэн нийлүүлдэг #Brisk брэндийн очлуурын албан ёсны борлуулалтын менежер Ж.Чинзоригтой ярилцлаа.
– Хүйтэнд зарим машин асахгүй юм гэж хүмүүс ярьдаг. Гэтэл зарим нь сайн асдаг ч гэх нь бий. Эндээс ярилцлагаа эхлүүлье?
– Хүйтэнд асдаг, асдаггүй машин гэсэн ойлголт байдаггүй. Бүх машин ямар ч нөхцөлд адилхан асна. Оригинал очлууртай, өвлийн шингэн тос, сайн аккамулятортай байхад хэвийн асна. Түлхүүр дармагц хөдөлгүүр эргэж байгаа мөртөө асахгүй байгаа нь очлуурын ашиглалтын хугацаа дууссантай шууд холбоотой. Ашиглалтын хугацаа дуусаагүй, үйлдвэрээс зааж өгсөн кодоор нь очлуураа сольсон байхад ямар ч хүйтэнд гадаа хичнээн ч хоногоор хучлаггүй, хучлагатай хонуулсан асна.
– Өвөл “машин хөлдчихлөө” гээд байдаг. Яагаад ингэж ярьдаг юм бол?
– Жолооч нартаа ойлгомжтой болгох үүднээс энгийнээр тайлбарлах гээд үзье. Очлуурын сахал, электродын хооронд үйлдвэрээс нь тогтоосон тодорхой зай хэмжээ байдаг. Хэвийн ажиллаж байгаа хөдөлгүүрийн шатах камер дотор цельсийн 500-800 градус бүхий орчинд очлуур тэсрэлт үүсгэж байдаг. Энэ их шатамхай халуунд ажиллаж байгаа очлуурын электрод оройгоосоо элэгдсээр бага багаар доошоо суудаг. Ийнхүү сахал, электрод хоёрын хоорондох зай ашиглалтын явцад холдсоор очлуур хүйтэнд очоо нэг жигд бус харин тасалдаж хаядаг. Машиныг асаахаар түлхүүр дармагц очлуур очоо хаяад-болиод, хаяад-болиод байна гэсэн үг. Ингэж очоо тасалдаж хаяснаас болоод бензинээ тэсэлж чадахгүй, улмаар шатах камер луу цацагдаж байгаа агаар, бензиний холимогонд сахал, электрод бүхэлдээ норж бидний нэрлэдэгээр “баяжих” үзэгдэл болдог. Манайхан “машин хөлдлөө” ч гэж ярьдаг. Өвөл хүйтэн болохоор хүмүүс “хөлдсөн” машинаа асаахаар дуудлагын үйлчилгээ авч, машинаа албадан асааж байна. Нэг удаадаа ийнхүү 50000 төгрөг төлж албадан асаасан ч нэгэнт ашиглалтын хугацаа нь дууссан очлууртай болохоор дараа нь нөгөө машин дахиад л хөлдөнө. Дахиад л дуудлага дуудаж мөнгө төлнө. Энэ үйлдэл хэд хэд давтагдаж хүмүүс цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохироод л үлдэнэ. Эцсийн дүндээ очлуураа солих хэрэгтэй л болдог. Тиймээс үйлдвэрээс нь зааж өгсөн кодоор очлуураа сольсноор нэг бус нэлээд хэдэн өвөл санаа амар өвөлжих боломжтой гэсэн үг.
Ашиглалтын хугацаа дууссан очлуурын электродын үзүүр ингэж элэгддэг
Оё
Очлуурын сахал, электрод хоёрын хоорондох зай
– Тэгвэл зун яагаад машин баяждаггүй, зүгээр асаад яваад байдаг юм бэ?
– Орчны хэм халуун нөхцөлд очлуурын очоо хаях давтамж жигд байдаг. Зарим машин дөнгөж ассаны дараа хөдөлгүүр нь доголдож байгаад халсныхаа дараа догол арилж хэвийн ажиллаж эхэлдэг. Энэ нь ашиглалтын хугацаа дууссан очлуур хүйтэн төлөвт очоо жигд бус хаяж байгаад орчны халуун хэмд шилжсэний дараа очоо хэвийн хаяж байна гэсэн үг. Хэдийгээр хөдөлгүүр халсан үед тухайн очлуур ийнхүү хэвийн ажиллаж байгаа ч нэгэнт ашиглалтын хугацаа дууссан бол шатахууны 30-40 хувийг нь бүрэн тэсэлж чаддаггүй. Ийнхүү бензин дутуу шатсанаас болоод машин хүчгүй болно. Тиймээс хүч, хурдаа бүрэн авахуулахын тулд жолооч хэвийн үеийнхээс илүү байнга хүчилж өндөр хаазтай явсаар бензин идэлт ихэсдэг байна. Харин оргинал очлуурыг үйлдвэрээс зааж өгсөн кодоор нь тааруулж тавьснаар шатахуун гүйцэт шатаж, хөдөлгүүр бүрэн хүчин чадлаараа хэвийн ажилласнаар бензин зарцуулалт багасна.
– Тэгвэл өвөл бүхэн очлуураа солино гэсэн үг үү?
– Манайхан ихэвчлэн Хятадаас оруулж ирсэн очлуур тавиад тэр нь нэг жил яваад ирэх өвөл нь хүйтэнд машинаа асааж чадахаа больдог байдал давтагдаад байгаа болохоор ингэж ойлгоод байгаа байх. Гадуур зарагддаг тэдгээр хуурамч очлуур нэг зуныг л элээнэ. Учир нь хуурамч очлуурын электродод ордог материалыг (зэс, никел, платин, иридиум, мөнгө гэх мэт) стандарт бусаар холиод хийдэг. Харин оригинал очлуурын электродыг 100 хувь иридиум материалаар хийдэг юм л даа. Тиймээс машиндаа нэг удаа солиод 100,000 км хүртэл явахаар үйлдвэрээс нь ашиглалтын хугацааг нь тооцсон байдаг. Иридиум материалтай очлуур халуун их даадаг, тог дамжуулах чадвар илүү, шатамхайд удаан хайлж элэгддэг. -35-аас -45 градус хүйтэнд ч баталгаатай асна. Тиймээс өвөл болгон машин хөлддөг гэдэг буруу ойлголтыг халах хэрэгтэй.
Хуурамч очлуур үйлдвэрлэж байгаа нь
– Оригинал очлуур их үнэтэй байх даа? Тухайлбал, Brisk брэндийн очлуур ямаршуу үнэ ханштай вэ?
– Brisk брэндийн иридиум оригинал очлуураар жишээлэхэд Америк, Европийн зах зээлийн үнэ Монгол төгрөгөөр 30-40мянга орчим байгаа. Манайх албан ёсны борлуулагчийн хувьд яг энэ ханшийг барьдаг. Brisk очлуурыг гадаад зах зээлээс захиалаад авахад гааль, тээврийн зардалтайгаа нийлэхээрээ Монголоос авснаас үнэтэй болно. Энд нэг зүйлийг хэлэхэд, хэрэглэгчид ямар нэг газраас очлуур авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь заавал үзэж байгаарай гэж зөвлөе.
– Орж ирсэн хөдөлгүүрийн очлуур сайн гэж ярьдаг. Энэ талаар тайлбарлана уу?
– Манай авто машин хэрэглэгчид Хятадад үйлдвэрлэсэн хямд, дууриамал очлуур олон жил хэрэглэсээр байгаад итгэлгүй болчихсон. Тэгээд л гаднаас сэлбэгэнд оруулж ирсэн хөдөлгүүрээс очлуурыг нь тайлж аваад түүнийгээ орж ирсэн очлуур гээд байгаа юм. Ингэж тайлж авсан очлуур мэдээж оригинал эд байгаа болохоор азаар ашиглалтын хугацаа нь дуусаагүй бол хэвийн ажиллана. Гэхдээ хэзээ мөдгүй ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, эсвэл дуусаж байгаа, бүр дууссан байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл орж ирсэн хөдөлгүүрээс очлуур тайлж авах нь азын сугалаатай л адил.
– Хайбрид машин ямар ч хүйтэнд асдаг гэдэг. Тэгэхлээр очлуурын үүрэг тийм ч өндөр биш гэж ойлгож болох уу?
– Үгүй, харин ч эсрэгээрээ. Жишээлбэл, манайд түгээмэл байдаг Приус маркийн машины хөдөлгүүрийн шахалтын зэрэг энгийн 4 цилиндртэй хөдөлгүүрээс хамаагүй өндөр байдаг. Тиймээс приусын хөдөлгүүрт энгийн стандарт очлуур тавьж хэрхэвч болохгүй. Ажиглаад байхад манайхан приус маркийн машинд 8000-1000 төгрөгийн үнэтэй энгийн стандарт очлуур их тавьдаг. Заавал платинум эсвэл ириудум, оргинал очлуур тавих ёстой. Учир нь шахалтын зэрэг өндөр учраас тогийг сайн дамжуулдаг электрод бүхий платинум эсвэл ириудум загварын очлуур тавих ёстой юм. Никел, бүдүүн электродтой, 8000-10000 төгрөгийн үнэтэй стандарт очлуур тавьж яагаад ч болохгүй гэдгийг дахин хэлэх нь зүйтэй. Эдгээр очлуур нь үйлдвэрээсээ 10-20мянган км явах заалттай ч Монголын нөхцөлд 5000 км л явна. Ер нь хайбрид машин гэхгүйгээр өнөөдөр бидний түгээмэл хэрэглэж байгаа, тухайлбал 2005 оноос хойшхи хөдөлгүүртэй бүх машинд энгийн стандарт очлуур хэрэглэхээ больсон.
– Зарим засварын газрынхан Таны машинд нэг сахалтай биш хоёр сахалтай очлуур орох ёстой, япон машинд япон очлуур л таарах ёстой гэх мэтээр “ёстой” гэдэг үгээр хүмүүст буруу ойлголт өгөөд байх шиг санагддаг. Энэ талаар?
– Дэлхий дээр очлуурын 5-6 төрлийн үйлдвэрлэгч бий. Тэд бүгд л дэлхийн бүх улсад үйлдвэрлэсэн машинд зориулж очлуур үйлдвэрлэж байна. Түүнээс биш Герман машинд Америк очлуур тавьж болохгүй гэсэн юм хаа ч байхгүй. Уг нь хаа ч үйлдвэрлэсэн бүх оригинал очлуур нэг л ижил төрлийн ажиллагааны процесс, бүтэцтэй жижигхэн эд юм шүү дээ. Наадах чинь Солонгос машинд Япон дугуй тавьж болохгүй гэсэнтэй адилхан утгатай юм. Дугуйны хэмжээ ижил ч хээ, загвар, хаана явахаасаа хүн бүхэн сонголтоо хийдэг шиг очлуурын ажиллагааны загвараас хамаарч жолооч нар сонголтоо хийх боломжтой байдаг.
Жишээлбэл, ямар нэгэн брэндийн каталоги руу ороод машиныхаа мэдээллийг оруулахад тохирох очлуурын сонголтууд гарч ирдэг. Тэр дотор нь 1 сахалтай ч байна, 2-3 сахалтай нь ч бас байдаг. Brisк брэндийн очлуурын лазер технологи дээр суурилсан EVO загвар гэхэд 6 сахалтай. Тухайн хүн энэ EVO загварыг сонгоно уу, эсвэл Иридиум загварын 1 сахалтай очлуур сонгоно уу, түүний л хэрэг. Жишээлбэл, энэ хоёр очлуур юугаараа ялгаатай вэ гэвэл ашиглалтын хугацаа нь л өөр. Тиймээс техникийн бодит мэдээллийг бие биеэсээ сургаар буюу нарийн мэргэшээгүй засварчдаас бус харин очлуур нийлүүлдэг албан ёсны газруудаас л авч байгаарай. Яагаад гэвэл зөвхөн таны машинд зориулсан очлуурыг л цаанаас нь тохируулаад үйлдвэрлээд кодлосон байгаа, түүнийг нь албан ёсны эрхтэй дилер танд зөвлөх боломжтой юм.
Brisk брэндийн лазер технологи дээр суурилсан 6 сахалтай EVO загварын очлуур – Зарим жолооч хуучинаа барьж яваад ижилхэн хэмжээтэй очлууртай зэрэгцүүлж хараад тааруулаад тавьчихдаг ш тээ. Тэгээд зүгээр л яваад байх шиг байдаг?
– Цилиндр дотор үүсч байгаа шахалтын даралт болон хөдөлгүүрээс гаргаж буй хүчнээс хамаараад тухайн машинд зориулсан очлуурын ажиллагаа, сахал, электродын зай харилцан өөр өөр байдаг. Тиймээс 16-тай резботай л бол яг тийм ижилхэн хэмжээтэй очлуурыг код харгалзахгүйгээр тааруулж тавиад байдаг нь буруу юм. Яахав, тэгж тааруулсан очлуур зарим машинд хэвийн ажиллаж байгаа мэт боловч хөдөлгүүр доторх шаталт буруу явагдаад, түүнийг дагаад олон сөрөг үр дагавар үүснэ. Электрод, сахал хоорондын зай буюу Electrode gap нь машин бүрт харилцан адилгүй 1мм-0,3мм хүртэл хэмжээтэй байдаг. Жишээлбэл, хуучин очлуураа гаргаж ирээд резбо, размер нь адилхан очлуур тааруулаад тавилаа гэж бодъё л доо. Гэтэл Electrode gap нь 0,5мм байх ёстой байсныг 1мм-тай очлуураар сольвол юу болох вэ? Энэ тохиолдолд электрод нь нь сахалнаасаа хэт холдоод бараг ашиглалтын хугацаа нь дууссан очлуур тавьсантай ялгаагүй юм болно. Тиймээс дахин хэлэхэд үйлдвэрээс зааж өгсөн кодын дагуу машиндаа тохирсон очлуурыг тавих нь хамгийн эргэлзээгүй, зөв сонголт гэдгийг зөвлөе.
– Ярилцсанд баярлалаа.
Очлуурын тухай дэлгэрэнгүй илүү мэдээллийг энд https://www.facebook.com/BriskSparkPlugMongolia дарж аваарай