Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Өрөг" хэлэлцүүлэг энэ удаа “Тахлын үеийн улс төрийн манлайлал ба эрсдэлийн менежмент” сэдвээр хэлэлцлээ. Цар тахлын хүнд үед иргэд өөрсдийн төлөөлж сонгосон улс төрчид хэрхэн манлайлахыг хүлээж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Т.Доржханд
- Бизнес эрхлэгч Т.Ганболд
- Улс төр судлаач О.Чулуунбилэг
ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЕ
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
- Өнгөрсөн дөрөвдүгээр сард цар тахлын үеийн хууль баталж бүх эрх мэдлийг Засгийн газрын газарт өгчихсөн. Тиймээс яг одоогийн энэ тохиолдолд УИХ-ын гишүүд бол шүдгүй арслан болсон.
- Манай Хөдөлмөрийн үндэсний намд олон судлаачид байдаг. Бид ковид гарснаас эхлээд эдийн засаг, шинжлэх ухааны үндэслэлтэй маш олон зөвлөмжүүдийг боловсруулж Засгийн газарт өгсөн. Зөвлөмжүүдийг ер нь хүлээж аваагүй.
- Засгийн газрын хамгийн сүүлийн шийдвэр популист шийдвэрүүдийн хажууд бол зөв. Маш их хэмжээний мөнгө зүгээр тараадгаа болих хэрэгтэй. Нэг сарын нэгэнд ерөнхийлөгч нь, ерөнхий сайдтайгаа гарч ирээд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Зээлгүй хүмүүс нь яах гэсэн Монголчуудаа талцуулсан, популизм хийсэн, мөнгө угаасан их буруу арга хэмжээ. Ерөнхийлөгч дахиад ийм санал оруулж ирснийг би хувьдаа эсэргүүцсэн. Харин сүүлийн Засгийн газрын шийдвэр яг иргэдийн амьжиргаа руу чиглэсэн арга хэмжээ болж чадсан.
- Их хурлын гишүүд юу хийж байгаа вэ гэж асууж байна. Шудрагаар хариулъя. Их Хурлын гишүүдийн бүх эрх мэдлийг засгийн газар өөрсдөө авсан. Бид Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Парламентын нэр хүндийг Засгийн газар унагаж байна. Хэлэлцүүлгээр дамжуулаад хэлэхэд Монгол улсад парламентын институт хэрэгтэй юу, парламент нь илүү бодлого шийдвэрээ гаргаад явах уу? Цаашдаа ардчиллаа авч явахад энэ институт үнэ цэнтэй юм уу гэж байвал засгийн газар бас анхаарах хэрэгтэй, иргэддээ ойлгуулах хэрэгтэй.
- Дэлхий даяар хоёр үндсэн чиглэлд эдийн засгийн бодлого явуулж байгаа. Нэг нь иргэдийн орлогыг хамгаалах, нөгөө нь аж ахуй нэгжийн ажлын байр хамгаалах. Монгол улсын төсөв, мөнгөний бодлогын 90% нь иргэд рүү чиглэсэн халамж. Коронатай коронагүй халамжийн эдийн засаг болсон.
- Ажлын байраа хамгаалах бодлого хаана явах ёстой гэхээр Сангийн яам Монгол банк руу чихээд, Монгол банк иипотекоо гэж нэрлэдэг. Ипотек бол барилгын салбар, банкны санхүүжилтийн найдвартай эх үүсвэр гэдэг хоёр салбарыг л дэмждэг.
- Мөнгөний бодлогоор дамжуулаад Монгол банкин дээр долоон их наяд төгрөгийг үнэт цаас хэлбэрээр цуглуулчихсан. Түүхэнд байхгүй их хэмжээ. Бодлогын хүү нь буураад байхад банкнууд үнэт цаасыг нь худалдаж аваад байна. Засаг дээр байгаа жоохон төсвөө орон нутагт үр ашиггүй бүтээн байгуулалт санхүүжүүлнэ гээд хөдөлгөдөггүй. Маш олон санхүүгийн арга байна гагцхүү үүнийг хийх улс төрийн эр зориг хэрэгтэй байна. Хоёр дугаарт мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй.
- Төсвөө буруу зарцуулж, тойрогтоо өгөөжгүй хөрөнгө оруулалт батлуулах гэдэг нь манай сонгуулийн буруу тогтолцоотой л холбоотой. Би төсөв дээр санал гаргаж, гишүүдтэй уулзсан. Хотоос сонгогдсон гишүүд л дэмждэг. Тиймээс одоо орон нутгийн нэгжийн тухай хууль дээр өөрчилье, үүнийг хэн яаж өөрчлөх вэ гэхээр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.
- Олон улсад нэг ажлын байрыг шинээр бий болгоход хамгийн багадаа 10 мянган доллар байдаг, 1-2 жил зарцуулдаг. Байгаа ажлын байрыг хамгаалахад 5000 доллар байдаг гэх судалгаа байдаг. Өнөөдөр Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс тухайлбал 1.5 их наяадыг авлаа гэхэд 100-120 мянган ажлыг байрыг хамгаалж болно. Монгол банкин дээр байгаа үнэт цаасан дээр ашиглаад байгаа 6-7 их наяадаар 500-600 мянган ажлын байр хамгаалж болно. 2009 оны эдийн засгийн хямралаар бид 140 мянган ажлын байраа алдаж байсан. Дараа нь түүнийгээ сэргээх гэж асар их зардал гаргаж байсан. Нэг өдөрт 50,60,70 тэр бумын алдагдал үүсээд байна гэдэг нь танхимын тооцоо. Ер нь бол бидэнд мөнгө байна гаргая гэхээр эрстчих гээд байна. Худалдан авалт байхгүй. Тийм болохоор бид шинээр ажлын байр үүсгэх биш, байгаа ажлын байраа хадгалах хэрэгтэй байна. Тэр нь мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдаж явах хэрэгтэй.
- Засгийн газар эрсдэлээ өөр дээрээ үүрээд, эрсдэлийн сан үүсгээд, алийг нь эх үүсвэр шийдэх үү, алийг нь баталгаа гаргах уу гэх ёстой. Гэтэл энэ хоёр ажиллахгүй байгаа юм. Ковидын ачаар л төсөв гэж юу байдгийг иргэд ойлгож байна.