УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Тахлын үеийн улс төрийн манлайлал ба эрсдэлийн менежмент” сэдвээр хэлэлцлээ. Цар тахлын хүнд үед иргэд өөрсдийн төлөөлж сонгосон улс төрчид хэрхэн манлайлахыг хүлээж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Т.Доржханд
- Бизнес эрхлэгч Т.Ганболд
- Улс төр судлаач О.Чулуунбилэг
ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЕ
Бизнес эрхлэгч Т.Ганболд:
- Засгийн газрын сүүлийн шийдвэр яах вэ бага зэрэг дэмжлэг болно. Гэхдээ бизнес зогсчихсон, их олон аж ахуй нэгжүүд хаалгаа хаачихсан, дампуурлын ирмэг дээр байхад дорвитой нөлөөлөл байхгүй. Хоёрт судалгаа, тооцоолол үр дагавраа дутуу, яаруу гаргасан шийдвэр гэж харж байна.
- Гомдсон, туйлдсан, өлссөн, төрдөө итгэх итгэл нь унасан, асар их хохирчихсон нийгэм боломж олдоход түүнийг аль болох их ашиглахыг бодно. Энэ тэдний буруу биш.
- 10 гаруй жилийн өмнөөс манай улс чөлөөт зах зээл гэдэг зүйл нь байхгүй болоод, эрх барьж байгаа намын ивээл дор, эрх мэдэлтнийг түшсэн бизнес рүү орчихсон. Бизнесүүд маш хүнд байгаа, бизнесийн салбарт дорвитой дэмжлэг болох арга хэмжээг одоогийн байдлаар Засгийн газар авч хэрэгжүүлж чадахгүй байна.
- Ковид 10 сарын өмнө илэрсэн. Дэлхий дээр цар тахлыг үе шатаар хувааж байгаа бол бид нэг дэх үе шатыг амсаагүй өнгөрсөн. 10 сар гэдэг бол бэлтгэл хангах боломжтой хугацаа.
- Гэтэл ковидын үеийн төсөвтөө үрэлгэн хандсан. Энгийн нэг жишээ хэлэхэд Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт ямар ч утгагүй усан фантом 3.2 тэрбум төгрөгөөр барьсан. Тайлбар нь энэ бол гадны зочид гийчинд муухай харагдуулаад байна гэсэн. Би энэ цэцэрлэгийг тохижуулчихъя гэж олон нийтийн сүлжээгээр хэлсэн. Үгүй гэсэн. Ковидгүй байсан ч эмнэлэгт нь ор хүрэлцэхгүй коридорт хэвтдэг, эмнэлгийн тоног төхөөрөмж байдаггүй. Дээрээс нь ковид гараад байхад энэ мөнгөөр 3.2 тэрбум төгрөгөөр эмнэлгийн ямар их тоног төхөөрөмж, эмнэлгийн ор нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр би акцент хийж хандуулахад хотын дарга нь мушгисан. Гол нь би тэдний цавчаатай, мөнгө угаадаг бизнесээ зогсоохыг эсэргүүцэж илэрхийлсэн юм.
- Дэлхийн хөгжилд хүрсэн улс орнуудын засгийн газар олон нийтийнхээ дуу хоолойг сонсдог. Манайд олон нийт энд өөр зүйл дээр бухимдаад байхад төр тэс өөр шийдвэр гаргаад байдаг.
- Энэ ард иргэдээ хөдөө амьдруулж, чаддаг хүнсний үйлдвэрийг нь эрхлүүлж, үүн дээр нь гурван хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээлийг олгох хэрэгтэй. Маш их эрчим хүч, дэд бүтэц, сургууль цэцэрлэг барьсан сум, хөдөө орон нутгаа эзэнтэй болгож тэнд амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй.
- Хоорондоо эрх мэдэл булаацалдах процесс дунд засгийн газрын насжилт богинохон байна гэдэг үүднээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраа ерөнхий сайд нь УИХ-аас хамааралгүй зохион байгуулж, бүрдүүлж, арга хэмжээ авч чаддаг нөхцөл байдлыг үүсгэсэн. Гэтэл цар тахлын нөхцөл байдал, соёлын өвийг худалдаж зарсан, яамны мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн аль ч нөхцөл байдлаар ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд ёслоод ажлаа өгөх хэмжээний нөхцөл байдлыг хувь хүн өөрөө гаргах иргэний зориг алга. Харамсалтай нь ийм том эрх мэдлийг авсан ерөнхий сайд кабинет дээрээ ийм арга хэмжээ авч чадахгүй байна.