Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, “бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” болгон бууруулахаар шийдвэр гарсан.
Гэвч энэ үед хувь хүн бүр хөл хориог сулруулсан гэж сэтгэл амран, анхаарал болгоомж алдаж огт болохгүй ба та өөрийгөө, гэр бүлээ хамгаалах нь нэн тэргүүний асуудал мөн. Тэгвэл бид хамгийн түрүүнд юу юуг анхаарах ёстой вэ?
- Гараа тогтмол бактерийн эсрэг савангаар угаах
- Ганцаараа зорчихыг эрмэлзэх, хүмүүсээс 2м зай барих
- Машиндаа олуулаа суухгүй байх
- Олон нийтийн тээврийн хэрэгсэлд зайгаа баримталж явах
- Хувийн ариун цэврийг сахих
- Ханиалгаж найтаалгасан үед халуунаа тогтмол хэмжих
- Дархлаагаа дэмжиж, дасгал хөдөлгөөн сайн хийх
- Хурал, уулзалтыг онлайнаар хийхийг эрмэлзэх
Эдгээрээс хамгийн чухал буюу гараа угаахдаа бид юунд анхаарах вэ?
Хамгийн багадаа 20-30 секунд гараа угаана гэж зөвлөдөг. Гэхдээ илүү үр дүнтэй угаая гэвэл Төрсөн Өдрийн дууг 2 удаа дуулахтай тэнцэх хугацаанд угаавал илүү үр дүнтэй. Тэгвэл хэзээ гараа угаах вэ?
Covid-19 вирусын халдвараас сэргийлж дараах үед гараа тогтмол угааж байгаарай
- Ханиалгаж, найтаалгасны дараа тогтмол гараа угаах
- Олон нийтийн газраар явсны дараа
- Гадуур ямар нэгэн зүйлд хүрсэн эсвэл цаасан мөнгөнд хүрсэн тохиолдолд
- Өвчтэй хүнийг асарсны дараа
- Хоолоо идсэний өмнө болон дараа
- 00 өрөөнд орсны дараа
- Хүүхдийн живх солих үед
- Бохир зүйлд гараараа хүрсний дараа гараа заавал угааж заншаарай.
- Гараа халуун усаар угаах ёстой юу?
- Та бактерийн эсрэг саван хэрэглэхгүй л бол хүйтэн, халуун аль ч усаар угаасан нянг устгаж чадахгүй.
Гараа алчуураар хатаах хэрэгтэй юу?
Нян хуурай арьстай харьцуулахад нойтон арьсанд илүү тархдаг учир гараа бүрэн хатаах нь чухал юм. Тиймээс та цаасан алчуур эсвэл цэвэр даавуун алчуур хэрэглэж гараа бүрэн хатаагаарай.
Коронавирусын тархалтыг зогсооход би юу хийж чадах вэ?
Үүнд иргэн бүр өөрийн хувь нэмрээ оруулах ёстой. Та шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байж, маскаа тогтмол зүүн, хувийн ариун цэврээ сахиж, гараа тогтмол угааснаар аюулт өвчнийг таслан зогсооно.