Монгол улс жилдээ 40 мянган тонн саванг 16 гаруй улсаас импортлон оруулж ирж хэрэглэдэг гэсэн тоо гарсан байна.
Монголчууд социализмын үед савангаа өөрсдөө хийж хэрэглэдэг байна. Одоо харин үйлдвэрлэл, технологи хөгжсөн үед савангийнхаа хэрэглээний хичнээн хувийг өөрдсөө хийх боломжтой вэ талаар бид сурвалжиллаа. Бидний очсон Эмээлтэд байрлах хаягдал яс боловсруулах үйлдвэрээс дотоодын савангийнхаа хэрэгцээг бүрэн хангах хэмжээний түүхий эд, тос гардаг гэнэ. Харин үүнийг саван болгож үйлдвэрлэх томоохон үйлдвэр хараахан манайд байхгүй байна.
Импортоор орж ирж байгаа 40 гаруй мянган тонн саван 100 хувь байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн байж чаддаггүй. Өнгө, үнэ оруулагч гээд химийн найрлага ихтэй. Энэ нь аажимдаа хүний арьсыг харшилтай болгох магадлал өндөр байдаг байна. Харин энэ яс боловсруулах үйлдвэрээс гарч байгаа тос нь байгалийн гаралтай учраас саван хийвэл цэвэр органик бүтээгдэхүүн болох юм.
Хэмжээний хувьд ч энэхүү үйлдвэрээс өдөртөө 100 тонн яс боловсруулж, төдий хэмжээний тос гардаг байна.
Манай улсад савангийн томоохон үйлдвэр байдаггүй учраас яс боловсруулж гаргасан томоо урд хөрш рүү хямд үнээр экспортлодог байна.
Органик түүхий эдээ маш хямд үнээр Хятад руу гаргаж байгаадаа их харамсалтай байдаг учраас бид өөрсдөө савангийн үйлдвэр байгуулах төсөл боловсруулж байгаа талаараа “Промон Трэйд” ХХК-ийн захирал Н.Оюунбат ярьлаа.