ЦАР ТАХЛААС БОЛЖ ҮҮСЭЭД БУЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ МАНАЙ УЛС ХЭРХЭН, ЯАЖ ЭРСДЭЛ БАГАТАЙ ДАВАХ ТАЛААР ЭДИЙН ЗАСАГЧ А.БИЛГҮҮНЭЭС ТОДРУУЛЛАА.
ЭДИЙН ЗАСАГЧ А.БИЛГҮҮН:
МУ–ын эдийн засаг хагас жилийн байдлаар хасах 9 хувьтай хумигдчихаад байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн ч гэсэн дагаад хумигдаж байна. Дэлхийн бусад бүх улс орнууд ялгаагүй ингэж хумигдаж байгаа. АНУ-ын эдийн засаг – 9%, Латин Америкийн улсуудын эдийн засаг хамгийн ихдээ Перу улс -30% хумигдсан байгаа юм. Ажилгүйдлийн түвшин 2-3 дахин өндөр болсон. Дэлхий даяар урьд өмнө тулгарч байгаа орчин цагийн маш том хямралтай тулгарч байна. Энэ хямрал гэхдээ дөнгөж эхэлж байна. Коронавирус зогслоо гэхэд дэлхийн эдийн засаг 2019 оны сүүл үеийн түвшиндээ хүртэл дахиад 3-5 жилийн хугацаа шаардлагатай.
Санхүүгийн энэ том хямралыг давахын тулд хөгжсөн улсууд, хөгжиж байгаа улсууд олон аргыг хэрэглэж байна. Эдгээр аргуудаас хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа арга бол мөнгө ихээр хэвлээд, түүнийхээ дагуу зээлийн хүүг буулгах.
Зээлийн хүүг буулгахтайгаа зэрэгцээд бусад эдийн засгийн салбаруудаа дэмжих ийм л зарчмыг ихэнх улсууд барьж явж байна. Тэгэхээр богино ба дунд хугацаанд гурван сар, зургаан сар, ойрын нэг жилийн хугацаанд цаасан мөнгөний үнэ цэнэ унана гэсэн үг. Америк долларыг ч гэсэн хэдэн тэрбум, хэдэн их наядаар нь хэвлэж байгаа шүү дээ.
Одоо манай Монгол улсын төв банк ч гэсэн бодлогынхоо хүүг 8%-руу оруулна гэдэг нь цаасан мөнгө, дахиад төгрөг өөрөө үнэгүйдэх гол хүчин зүйл. Үүний эсрэг олон улсын хөрөнгө оруулагчид алт худалдаж авч байна, биткойн худалдаж авч байна. Хөрөнгө оруулах, үнэ цэнээ ирээдүйд хадгалж чадах хөрөнгө оруулалтын шинэ урсгалуудыг бий болгож байна л даа. Тэгэхлээр манай Монгол улсын хувьд яах аргагүй томоохон эрсдлүүдтэй нүүр тулгарч эхэлж байна.
Манай улсын төсвийн хөрөнгө ойролцоогоор нэг тэрбум доллараар тасарчихаад байна. Манай гадаад валют албан нөөц бас тэрбум доллар унасан байгаа. Төв банк маань алтаа зарж л нэг юм амьдарч байна шүү дээ.
Манай улс руу доллар орж ирж байгаа гурван суваг байгаа.
Нэгдүгээрт нүүрсээ зараад, зэсээ зараад экспортын орлого авч байгаа.
Хоёрдугаарт нь гадны зээл тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг байдлаар авч байгаа.
Гуравдугаар үнсэн гол суваг бид бол дотроо алтны их арвин нөөцтэй улс. Бид алтыг хариуцлагатайгаар олборлож авах, тэрийгээ үйлдвэрлэж гаргах, төв банкиндаа хадгалуулах. Төв банкныхаа эрдэнэсийн санг түүгээрээ нэмэгдүүлэх нь манай энэ эрсдлийг давах хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг байх болно гэж бодож байна